Татварын хэлтэс “Ажил танилцуулах өдөр”-ийг зохион байгуулав.

 

Still1108_00003Дүүргийн татварын хэлтэс нь жил бүрийн 11 дүгээр сард “Ажил танилцуулах нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулан дүүргийн нийт татвар төлөгчдөд тухайн онд зохион байгуулж буй ажлаа танилцуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд Нийслэлийн Татварын газрын даргын 2013 оны 29 дүгээр тушаалаар өнгөрөгч Баасан гарагт дээрхи өдрийг зохион байгуулан дараах ажлуудыг хийлээ. Үүнд.
1. Дүүргийн 1, 3, 4, 5-р хороодод татварын улсын байцаагч нар ажиллан 112 иргэний татварын хууль тогтоомжийн талаар асуусан асуултад хариулан зөвлөгөө өгөв.
2. 13 аж ахуй нэгж байгууллага, иргэний ажлын байртай танилцахын зэрэгцээ тэдний албан хаагчдад Хувь хүний орлогын албан татварын тухай хууль тогтоомжийн сургалт хийн сурталчилгааны гарын авлага материал тараав.
3. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт таксины үйлчилгээ эрхэлдэг нийт 27 жолооочид “Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхлэгч иргэний орлогын албан татвар”-ын хуулийн сурталчилгааг хийн гарын авлага материалаар үйлчлэн ажилласан.

Comments are closed.