ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧИД ДАВУУ ЭРХ ОЛГОХ АРГАЧЛАЛ

ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧИД ДАВУУ ЭРХ ОЛГОХ АРГАЧЛАЛ

 Нийтлэг зүйл

 1.    Захиалагч тендерт оролцогчид давуу эрх олгохдоо “Төрийн болон  орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль/цаашид хууль гэх/-ийн 10 дугаар зүйлд нийцүүлэн тендерийн урилга болон тендерийн баримт бичигт урьдчилан тусгасны үндсэн дээр энэхүү аргачлалыг мөрдөнө.

 2.    Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй нөхцөлөөр зарлагдаж буй нээлттэй тендер шалгаруулалтын үед хуулийн 10.2 дахь хэсэгт заасан давуу эрхийг дараах этгээдэд олгоно.

 а.) Бараа нийлүүлэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10.1.1-т заасан нөхцөлийг хангаж буй этгээд;

 б.) Ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10.1.2-т заасан нөхцөлийг хангаж буй этгээд;

  3.    Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй нээлттэй тендер шалгаруулалтын үед хуулийн 10.2 дахь хэсэгт заасан давуу эрхийг дараах этгээдэд олгоно.

 а.) Бараа нийлүүлэх тендер шалгаруулалтын үед

 (I) хуулийн 10.1.1-т заасан нөхцөлийг хангаж буй этгээд;

эсвэл

 (II) хуулийн 10.1.3-т заасны дагуу нийлүүлэх барааны өртөгийн 30 буюу түүнээс дээш хувь нь захиалагчийн оршдог орон нутагт бий болсон бараа нийлүүлэх этгээд;

 б.) Ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10.1.4-т заасны дагуу ажиллах хүчний 30 буюу түүнээс дээш хувийг захиалагчийн оршдог орон нутгаас авахаар санал болгосон этгээд;

 4.    Тендерт оролцогч нь энэ аргачлалын 1-д заасан нөхцлийн дагуу давуу эрх эдлэх хүсэлтэй бол бараа нийлүүлэлтийн тендер шалгаруулалтын үед аргачлалын 2.а, эсвэл 3.а нөхцөлийг, ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын үед аргачлалын 2.б, эсвэл 3.б нөхцөлийг хангаж буйг нотлох баримт, холбогдох мэдээллийг тендерийн саналын бүрэлдэхүүн хэсэг болгон хамт ирүүлнэ.

 5.    Давуу эрх эдлэх шалгуурыг хангаж буй эсэхийг Захиалагч хуулийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу тендерийн баримт бичигт урьдчилан заасан нотлох баримтад үндэслэн тогтооно.

 Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрх олгох

6.    Бараа нийлүүлэх тендер шалгаруулалтын үед Монгол Улсын гарал үүсэлтэй бараа санал болгосон тендерийн үнийг бусад гарал үүсэлтэй бараа санал болгосон тендерийн үнэтэй харьцуулахад 10 хувийн давуу эрх олгохдоо уг барааг бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч нь аль улсын иргэн, хуулийн этгээд болохыг харгалзахгүй.

 7.    Давуу эрхийн зөрүүг үнэлгээнд тооцохдоо дор дурдсан аргачлалыг мөрдөнө.

 7.1.Шаардлагад нийцсэн тендерүүдийг дараахь байдлаар гурав ангилна:

 а)  А ангилал – Монгол Улсын гарал үүсэлтэй бараа санал болгосон тендер (Монгол Улсын гарал үүсэлтэй бараа болохыг тендерт оролцогч нотлон харуулах үүрэгтэй);

 б)  Б ангилал – Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа импортын бараа санал болгосон тендер;

                         в)  С ангилал – Импортоор оруулж ирэх бараа санал болгосон тендер.

 7.2.А ангиллын тендерийн үнэ нь санал болгосон EXW үнэ (дотоодын зах зээлээс худалдан авсан, эсхүл импортоор оруулж ирсэн үндсэн материал, эд ангид төлсөн буюу төлөх албан татварын дүнг оруулна) дээр эцсийн хэрэглэгчид ногдуулдаг нэмэгдсэн өртгийн албан татвар болон түүнтэй адилтгах бусад албан татварын дүнг тооцсон байна. Б ангиллын тендерийн үнэд урьд төлсөн гааль, нөат болон тэдгээртэй адилтгах бусад албан татварууд тооцогдсан байна.  С ангиллын тендерийн үнэд санал болгосон СIF1, эсвэл СIP1 үнэ дээр гаалийн татвар болон импортын бусад татварууд болон эцсийн хэрэглэгчид ногдуулдаг нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцсон байна.

 7.3.Эхний шатанд ангилал тус бүрийн доторхи үнэлэгдсэн тендерүүдийг харьцуулан хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг ангилал бүрээр гаргана. Ангилал тус бүрийн хамгийн сайн үнэлэгдсэн тендерүүдийг хооронд нь харьцуулсны үр дүнд А ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер бол тус тендерийг ирүүлсэн тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно.

 7.4.Хэрэв энэ зааврын 7.3-д заасны дагуу хооронд нь харьцуулсны үр дүнд С болон Б ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер бол А ангиллын тендерийн үнээс эцсийн хэрэглэгчид ногдуулдаг нэмүү өртөгийн албан татвар болон адилтгах бусад татварыг хассаны дараа Монгол улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 10 хувиар хийсвэрээр тооцож гарсан дүнг А ангиллын үндсэн тендерийн үнээс хасаж тооцох. Ийнхүү тооцсон А ангиллын тендерийн дүн нь  Б болон С ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендертэй харьцуулна.  Ийнхүү харьцуулахад А ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер бол түүнд гэрээ байгуулах эрх олгоно, эсрэг тохиолдолд С, эсвэл Б ангиллын энэ журмын  8.3-д заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендерт гэрээ байгуулах эрх олгоно.

7.5.Барааг бэлтгэн нийлүүлж угсрах болон түлхүүр гардуулах гэрээний үед давуу эрхийн зөрүү нь барааны багцад бүхэлд нь бус зөвхөн уг багцад орсон Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд хамаарна. Импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид СIP юм уу СIP үнэ, дотоодоос санал болгох тоног төхөөрөмжид EXW үнэ (нэмэгдсэн өртгийн болон бусад адилтгах татварын дүнг үл тооцсон) ирүүлэх ба зураг төсөл, ажил, угсралт, хяналт зэрэг бусад бүх нэр төрлийн үнийг тусад нь ирүүлнэ. Тендерүүдийг энэ тохиолдолд А, Б, С гэж ангилахгүй. Тендерүүдийг хооронд нь харьцуулах зорилгоор тендер тус бүрийн монгол улсын гарал үүсэлтэй барааны EXW үнийг 10 хувиар бууруулна. Тус багцад орсон холбогдох ажил, үйлчилгээнд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

  Дотоодын гүйцэтгэгчид давуу эрх олгох

 8.    Ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10.1.2-т заасан этгээд /цаашид “Дотоодын гүйцэтгэгч” гэх/-эд хуулийн 10.2-т заасан давуу эрх олгохдоо дараах аргачлалыг мөрдөнө.  

 9.    Тухайн тендер шалгаруулалтад дотоодын болон гадаадын гүйцэтгэгчид нь талуудын эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан тусгасан гэрээний үндсэн дээр түншлэл байгуулан оролцож болно. Энэхүү түншлэл нь дараахь шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд давуу эрх эдэлнэ:

          а) Түншлэлийн дор хаяж нэг гишүүн нь хуулийн 10.1.2.а болон 10.1.2.б –д заасан шаардлагыг бие даан хангаж байх(энэ шаардлагыг хангаж буй гишүүдийг “дотоодын түнш(үүд)” гэх);

             б) Дотоодын түнш(үүд) гэрээний үнийн дүнгийн 50-иас илүү хувийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу шууд  захиран зарцуулах эрхтэйгээр төлбөр хүлээн авах, энэ талаарх нөхцөлийг түншлэлийн гэрээнд заасан байх;

             в) Гэрээний үнийн 50 хувиас багагүй дүнтэй тэнцэх ажлыг дотоодын түнш(үүд) гүйцэтгэхээр тендерт тусгасан байх.

 10.  Ажлын гэрээний үед дотоодын гүйцэтгэгчид 7.5 хувийн давуу эрхийг дараах шаардлагыг баримтлан олгож болно:

 10.1.             Шаардлагад нийцсэн тендерүүдийг дараах байдлаар ангилна:           

А ангилал –

давуу эрхийн шалгуурыг хангасан дотоодын гүйцэтгэгчийн ирүүлсэн тендер;

Б ангилал –  

бусад гүйцэтгэгчийн ирүүлсэн тендер.

10.2.            Эхний шатанд ангилал тус бүр дэх тендерүүдийг харьцуулан хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг ангилал тус бүрээр гаргана. Ангилал тус бүрийн хамгийн сайн үнэлэгдсэн тендерүүдийг хооронд нь харьцуулсны үр дүнд А ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер бол тус тендерийг ирүүлсэн тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно.

10.3.            Хэрэв 11.2-т хийсэн харьцуулалтын үр дүнд Б ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдэхээр бол харьцуулах зорилгоор А ангиллын тендерийн үнийг 7.5 хувиар хийсвэрээр бууруулсны үндсэн дээр Б ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендертэй дахин харьцуулна.  Харьцуулалтын үр дүнд дараах этгээдэд гэрээ байгуулах эрх олгоно. Үүнд:

а). Дахин харьцуулалтын үр дүнд  7.5 хувиар бууруулсан А ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн үнэ Б ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн үнээс бага байвал захиалагч А ангиллын тендер санал болгосон этгээдэд гэрээ байгуулах эрхийг олгох,

 б). Б ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн үнэ 7.5 хувиар бууруулсан А ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн үнээс бага байвал захиалагч Б ангиллын тендер санал болгосон этгээдэд гэрээ байгуулах эрхийг олгох,

10.4.            Давуу эрх эдлэхийг хүссэн гүйцэтгэгч хуулийн 10.1-д заасаншалгуурыг хангаж байгаагаа нотлох хангалттай баримт, мэдээллийг ирүүлэх үүрэгтэй.

 

Орон нутагт үйлдвэрлэгдсэн, бүтээгдсэн бараа нийлүүлэх тендерт

давуу эрх олгох

 12.          Бараа нийлүүлэх дотоодын тендер шалгаруулалтын үед Захиалагчийн оршдог тухайн орон нутагт үйлдвэрлэгдсэн, бүтээгдсэн бараа санал болгосон тендерийн үнийг бусад бараа санал болгосон тендерийн үнэтэй харьцуулахад 10 хувийн давуу эрх олгох бол дараах аргачлалыг мөрдөнө.

 12.1.            Давуу эрхийн зөрүүг үнэлгээнд харгалзах зорилгоор шаардлагад нийцсэн тендерүүдийг дараахь байдлаар хоёр ангилна:

 А ангилал: Орон нутагт үйлдвэрлэгдсэн, бүтээгдсэн бараа нийлүүлэхээр санал болгосон тендер (Тухайн барааны өртөгийн 50-иас багагүй хувь нь тухайн орон нутагт бий болсон гэдгийг тендерт оролцогч нотлох харуулах үүрэгтэй);

 Б ангилал: А ангилалд ороогүй бусад бараа нийлүүлэхээр санал болгосон тендер;

 12.2.            Эхний шатанд ангилал тус бүрийн доторхи үнэлэгдсэн тендерүүдийг харьцуулан хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг ангилал тус бүрээр гаргана. Ангилал тус бүрийн хамгийн сайн үнэлэгдсэн тендерүүдийг хооронд нь харьцуулсны үр дүнд А ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер бол тус тендерийг ирүүлсэн тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно.

 12.3.            Хэрэв энэ зааврын 12.2-д заасны дагуу хооронд нь харьцуулсны үр дүнд Б ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер бол А ангиллын тендерийн орон нутагт үйлдвэрлэгдсэн, бүтээгдсэн барааны үнийг 10 хувиар хийсвэрээр бууруулан тухайн тендерийн үнийг тооцоолж Б ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендертэй харьцуулна. Ийнхүү харьцуулахад А ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер бол түүнд гэрээ байгуулах эрх олгоно, эсрэг тохиолдолд Б ангиллын энэ аргачлалын 12.2-д заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн гэж тогтоогдсон тендерт гэрээ байгуулах эрх олгоно.

 Орон нутгаас ажиллах хүч авсан тендерт давуу эрх олгох

       13.          Ажил гүйцэтгэх тухай дотоодын тендер шалгаруулалтын үед энэ аргачлалын 3.б-д заасан этгээдийн тендерийг үнэлэхдээ хуулийн 10.2-т заасан 7.5 хувийн давуу эрх олгох бол дараах аргачлалыг мөрдөнө.  

13.1.             Шаардлагад нийцсэн тендерүүдийг дараах байдлаар ангилна:

           

А ангилал: 

Энэ аргачлалын 3.б-д заасан давуу эрхийн шалгуурыг хангасан гүйцэтгэгчийн ирүүлсэн тендер;

 

Б ангилал:   

бусад гүйцэтгэгчийн ирүүлсэн тендер.

13.2.            Эхний шатанд ангилал тус бүр дэх тендерүүдийг харьцуулан хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг ангилал тус бүрээр гаргана. Ангилал тус бүрийн хамгийн сайн үнэлэгдсэн тендерүүдийг хооронд нь харьцуулсны үр дүнд А ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер бол тус тендерийг ирүүлсэн тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно.

 13.3.            Хэрэв 13.2-т хийсэн харьцуулалтын үр дүнд Б ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдэхээр бол харьцуулах зорилгоор А ангиллын тендерийн үнийг 7.5 хувиар хийсвэрээр бууруулсны үндсэн дээр Б ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендертэй дахин харьцуулна.  Харьцуулалтын үр дүнд дараах этгээдэд гэрээ байгуулах эрх олгоно. Үүнд:

а). Харьцуулалтын үр дүнд  7.5 хувиар бууруулсан А ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн үнэ Б ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн үнээс бага байвал захиалагч А ангиллын тендер санал болгосон этгээдэд гэрээ байгуулах эрхийг олгох,

б). Б ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн үнэ 7.5 хувиар бууруулсан А ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн үнээс бага байвал захиалагч Б ангиллын тендер санал болгосон этгээдэд гэрээ байгуулах эрхийг олгох,

13.4.            Давуу эрх эдлэхийг хүссэн гүйцэтгэгч ажиллах хүчний талаархи дэлгэрэнгүй  мэдээллийг ирүүлнэ. Энэ мэдээллийг дээрхи ангиллын дагуу тухайн гүйцэтгэгч буюу хэд хэдэн гүйцэтгэгч дотоодын давуу эрхийн шалгуурыг хангасан эсэхийг тогтооход ашиглана.

      14.    Тендерт оролцогч өөрийн тендерийг бусад оролцогчийн тендертэй харьцуулахад 7.5 хувийн давуу эрх эдлэх хүсэлтэй бол өөрийгөө энэ аргачлалын 3.б-д заасан нөхцөлийг хангасан гэдгийг нотлоход шаардлагатай бүх нотолгоог ирүүлэх үүрэгтэй.       

        15.   Тухайн тендер шалгаруулалтад хэд хэдэн хуулийн этгээд түншлэл байгуулан оролцох тохиолдолд уг түншлэл нь дараахь шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд энэ аргачлалын 13-д заасны дагуу давуу эрх эдэлж болно:

            а) Түншлэлийн дор хаяж нэг гишүүн нь тухайн орон нутагт бүртгэлтэй хуулийн этгээд байх бөгөөд энэ аргачлалын 3.б-д заасан нөхцөлийг бие даан хангаж байх(энэ шаардлагыг хангаж буй гишүүдийг “орон нутгийн түнш(үүд)” гэх);

          б) Орон нутгийн түнш(үүд) гэрээний үнийн дүнгийн 30-иас илүү хувийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу шууд захиран зарцуулах эрхтэйгээр төлбөр хүлээн авах, энэ талаарх нөхцөлийг түншлэлийн гэрээнд заасан байх;

            в) Гэрээний үнийн 30 хувиас багагүй дүнтэй тэнцэх ажлыг орон нутгийн түнш(үүд) гүйцэтгэхээр тендерт тусгасан байх.

 

Zuerst ging es mit bus und fhre ber den bodensee in die schweiz zur hochschule ghostwriter hausarbeit hier versuchen fr angewandte wissenschaften in rorschach.

Comments are closed.