Цагдаагийн байгууллагад техникийн шинэчлэл хийгдэж байна

цагдаа123Энэ онд дүүргийн цагдаагийн хэлтэс байгууллагын шуурхай, бэлэн байдлыг хангахад гол үүрэг гүйцэтгэдэг холбоо техник хэрэгслийг сайжруулан техникийн шинэчлэлийг хийгээд байна. Энэ хүрээнд “VERTEX STANDART” маркийн суурин станц 15, гар станц 40 ширхэгийг ЦЕГазраас хүлээн авч өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна. Дээрх станцуудыг ашиглахад дахин дамжуулагч, дахин дамжуулагчийн тэжээлийн блок, дахин дамжуулагчийн суурин антен, антены шилжүүлэн залгах төхөөрөмж, 500 м-ын фидерийн кабель, суурин болон гар станцын программын иж бүрдэл шаардлагатай болсон бөгөөд эдгээрийг дүүргийн Засаг даргын нөөц сагаас 4,588,600 төгрөгийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан байна. Гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгддэг гэр хороололд  шинээр 60.000.000 төгрөгийн төсөвтэй гэрэлт цамхаг бүхий  6 /РTZ/-н камер байрлуулах талаар төсөв, тооцоог гарган саналаа Засаг даргад танилцуулснаар уг асуудал шийдвэрлэгдэж, сонгон шалгаруулах тендер зарлагдаж, РTZ камер байрлуулах тендерийн эрхийг “Глобал электроникс” ХХК авч камер суурилуулах ажил хийгдэж байна.

Comments are closed.