Үерийн далан, суваг шуудууг сэргээх ажил эхэллээ

0f7d6e9950c165197fcf452ac203e139_x3Багануур дүүрэг 30 гаруй жилийн түүхэндээ хоёр ч удаа үерт автан багагүй гарз хохирлыг амсаж байсан гашуун түүх бий. Хэлж ирдэггүй хийсч ирдэг байгалийн хүчний өмнө бэлтгэл сайтай байж гэмээнэ хор хохирол багатай даван туулна. Дүүргийнхээ ард иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцлийг бий болгох, сайжруулах үүднээс өнгөрөгч дөрөвдүгээр сарын 20-ны өдөр дүүргийн Засаг дарга үерийн далан суваг шуудууны ус нэвтрүүлэх чадвартай танилцаж, хангалтгүй байгаа учраас холбогдох арга хэмжээг авч ажиллах үүрэг даалгаварыг өгөөд байсан. Энэ дагуу Онцгой байдлын хэлтэс, Багануур ХК хамтран үерийн далан суваг шуудууг сэргээх ажлыг эхлүүлээд байна. Хуцаа, Сургалтын задгайн баруун талын сувгийг шинэчлэн гүнзгийрүүлэх ажлаар суваг шуудууг сэргээх ажил эхэлж байгаа бөгөөд энэ хүрээнд 6,3 км үерийн далан, суваг шуудууг сэргээхээр болоод байгаа юм. Багануурын дүүргийн шавыг тавьж байсан оросуудын хийсэн 6.3 км үерийн далан мөр төдий болсон, олон жил болсон үерийн даланг хааж машин зам болгосон зэрэг шалтгаанаас үүдэн өнөөдөр багануур дүүрэг ширүүн бороо, уулын усны өмнө хүчин мөхөсдөхөөр болсон байсныг ийнхүү сэргээж байна. Цаашид дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу үерийн даланг битүү бетондох ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм байна.

 

 

 

 

Comments are closed.