Багануур дүүрэг энэ жил 25,000 мод тарьна

mod-300x211Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэхүү өдрийг угтан Багануур дүүргийн “Аз жаргалын төгөл”-д энэ сарын 7,8-ны өдрүүдэд 2,000 модп тарьлаа. Энэхүү ажлыг 10 жилийн туршид хамтран ажиллаж байгаа “Корейн айр” компани ЗДТГ хамтран хийсэн байна. Энэ хүрээнд БНСУ-ын сайн дурын ажилчид болон “Гүн галуутай” цогцолбор сургуулийн сурагчид мод тарьж 2013 оны ногоон байгууламжийн чиглэлээр хийх ажлын ийн эхлүүллээ. Дүүрэг орон нутаг, цаашлаад Ази тивийг ногоон болгохын тулд хамтран ажиллаж байгаа “Корейн айр” компани, сайн дурын ажилчид, ЕБС-ийн сурагчдад талархаж байгаагаа дүүргийн Засаг дарга М.Гончигжав мод тарих үйл ажиллагааны үеэр хэлж байлаа.

Энэ сарын 11-нд тохиож байгаа “Үндэсний мод тарих өдөр”-өөр дүүргийн гэр хорооллын айл өрх бүр хашаандаа мод тарих “Нэг өрх нэг мод” аян зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. Үүнээс гадна “Ногоон Ази” ТББ-тай хамтран өмнөх жилүүдэд тарьсан моддын нөхөн тарилтыг хийх бөгөөд нийтдээ 25,000 модыг энэ онд тарьж ургуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг хийгээд байна.

Ногоон байгууламжийг сайжруулан нийслэлийн төвийгүй улсын хэмжээнд жишиг ногоон байгууламж бүхий дүүрэг болох зорилтыг тавиад байгаа бөгөөд 2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 450 сая төгрөгийг энэ чиглэлд зарцуулахаар боллоо. Дүүрэгтээ ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг таван ТББ-ыг таван хороодтой тус бүр хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн учраас энэ чиглэлийн ажил нэлээд үр дүнтэй болно.

Удахгүй болох “Үндэсний мод тарих өдөр” өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг дүүргийн Засаг дарга уриалж байна.

 

Comments are closed.