Нийслэлийн ойг тохиолдуулан ИТХ-ын төлөөлөгч нар ЕБС-ийн сурагчдад хичээл заалаа

IMG_0789“Нийслэлийн 374 жилийн ой”-н өдрийг тохиолдуулан дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгчид “Улаанбаатар хотын түүх ба хотын соёл” сэдвээр хичээл заалаа. ИТХ-ын төлөөлөгч Я.Саруул, Г.Цамбагарав, Ё.Туул нар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван ЕБС-ын ахлах ангийн сурагчдад нийслэлийн 1639 оноос хойшхи түүх, Монгол улсын Нийслэл, Улаанбаатар хотын ялгаа, Улаанбаатар хотын дүүргийн тоо, Улаанбаатар хотын ирээдүйг хэрхэн төлөвлөн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч, харилцан ярилцсан юм. Мөн нийслэлийн ирээдүйн иргэдэд “Өөрсдийн төрөлх хотынхоо үүх түүхийг сайн судалж мэдэх, хотоо хайрлах,  хотынхоо гудамжинд хог хаяхгүй байх, зам хөндлөн гарахдаа гарцаар гарах, ахмад настан болон бусдыг хүндэтгэж явах”-ыг захилаа. Багануур дүүрэг Засаг захиргааны бие даасан нэгж, хот болох зорилгыг тавьж байгаа. Тийм ч учраас хүүхэд, өсвөр үеийнхэн маань Багануур хотоо тохилог, өнгөлөг, дүрэмтэй “Дэлхийн хот” болгон хөгжүүлэхэд өөрийн санал бодлоо ирүүлэх учиртай гэдгийг ч мөн төлөөлөгч нар хэлж байлаа.

Comments Closed

Comments are closed.