Дүүргийн ЖДҮДТөв нь 5 хороодын иргэдтэй уулзалт зохион байгууллаа

Багануур дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв нь дүүрэгт үүсгэн байгуулагдснаасаа хойш төрийн үйлчилгээг иргэд, үйлдвэр эрхлэгчидэд ойртуулах, бизнес эрхлэгчидэд ЖДҮДТөв нь ямар ямар арга замуудаар дэмжлэг үзүүлэх үүрэгтэй талаар прэсэнтэшн байдлаар танилцуулга хийсэн.
Үүнд:
• Төвийн зорилго нь юу вэ?
• Сургалтанд хамрагдснаар бизнес эрхлэгчидэд ямар ач холбогдолтой байх
• Инкубаци үйлчилгээг яаж үйлдвэр эрхлэгч нарт хүргэх
• Үзэсгэлэн худалдаанд оролцоход давуу талууд
• Үйлдвэр эрхлэгчдийн борлуулалтын сувгыг хэрхэн нэмэгдүүлэх
гэсэн олон талаар 2013 оны 10-р сарын 21-22-ны хооронд 5 хороодын иргэдтэй уулзалт зохион байгуулж, хийгдэж буй ажлынхаа талаар иргэдтэй санал бодлоо чөлөөтөй солилцсон нээлттэй уулзалт болж өнгөрлөө.
Тус уулзалтанд:
Багануур дүүргийн ЖДҮДТөвийн захирал Ю. Бямбаа
Менежер А. Онончимэг
Маркетинг хариуцсан мэргэжилтэн П. Бүрэнчимэг
Сургалт хариуцсан мэргэжилтэн Ч. Пүрэвсүрэн нар зохион байгуулж оролцлоо.
1382076_169233829950210_1355017320_n  1424358_169227819950811_1616330243_n
923400_169234483283478_332682145_n  1390659_169233243283602_1661215409_n

Comments Closed

Comments are closed.