“ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Picture 051  Гэр бүлийн хөгжлийн тулгамдсан асуудал, гэр бүлд чиглэсэн нийгмийн үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг иргэд, олон нийттэй хамтран тодорхойлох зорилгоор Хүн Амын хөгжил Нийгмийн хамгааллын яамнаас “Гэр бүлийн үнэ цэнэ” хэлэлцүүлгийг 2013 оны 04 дүгээр сарын 22-оос 05 дугаар сарын 15-ны хооронд орон даяар зохион байгуулж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Багануур дүүргийн хэмжээнд зургаан төрлийн ажлыг хийхээр төлөвлөн дүүргийн Засаг даргаар батлуулан ажиллаж байна. Энэ хүрээнд өрх гэр бүлийн дотно яриа, гэр бүлийн хурлыг таван хорооны 94  иргэд, залуу гэр бүлийн дунд зохион байгуулж Соёлын ордноос “Авъяаслаг гэр бүл”-ийг шалгаруулан нийслэлийн уралдаанд оролцуулахаар болоод байна.

Гэр бүлийн үнэ цэнэ хэлэлцүүлгийг дүүргийн хэмжээнд 2013 оны тавдугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгийг  дүүргийн Засаг дарга М.Гончигжав нээж ОУ-ын боловсролын сангийн зөвлөх багш Ц.Цэгмэджав, Нийслэлийн Хүүхэд Гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн П.Амар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, албадын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр  “Монгол гэр бүлийн уламжлал”, “Гэр бүлийн үнэ цэнэ” лекцийг Олон Улсын боловсролын сангийн зөвлөх багш Ц.Цэгмэджав уншиж, гэр бүлийн үнэ цэнийг дээшлүүлэхэд бидний оролцоо, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж 22 байгууллага, таван хорооны 150 гаруй  ажилтан албан хаагчид, гэр бүлүүд оролцлоо. Хэлэлцүүлгээс гарсан санал, хүсэлтүүдийг нийслэл болон үндэсний хэлэлцүүлгээс гарах бодлогын баримт бичигт тусгуулахаар хүргүүлэхээр боллоо.Picture 042Picture 050

 

 

Comments are closed.