2014 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНЫ ТӨСӨЛД ИРГЭН ТАНЫ САНАЛ

Дүүргийн Өмч, Газрын гарилцааны албанаас Газрын харилцаанд мэдээллийн ил тод байдлыг ханган иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэг болгон дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа иргэдийн саналыг авах зорилгоор дүүргийн 5-н хороон дээр болон ӨГХАлбаны байранд саналын хайрцаг байрлуулсан бөгөөд иргэд хот байгуулалтын төлөвлөлт оршин сууж буй газрынхаа ногоон байгууламж, орчны тохижолт, иргэдэд хүргэх нийтийн үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэхтэй холбогдуулан газар зохион байгуулалтыг хэрхэн төлөвлөж хийх талаар саналаа өгөх боломжтой юм. Мөн иргэд оршин суугчдын амьдарч буй тухайн орчинд худалдаа үйлчилгээний зориулалттай барилга объект барихдаа иргэдийн санал хүсэлт, эрэлт хэрэгцээг харгалзаж байх зорилгоор 4.5-р хорооны нутаг дэвсгэр Тогос-Уул, Их гүн хэсгийн оршин суугч иргэдээс ямар үйлчилгээ хэрэгцээтэй байгаа талаар санал хүсэлт авах ажлыг зохион байгуулж  байна.

Comments are closed.