НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ТҮР ХУГАЦААГААР ХОЙШЛОГДЛОО.

НИТХ-ын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор 2014-2016 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 15309 га бүхий 52 газрын байршил тогтоогоод байна.

Уг тогтоолы121212112н хэрэгжилт болон газар өмчлөлийн ажлын явцыг эрчимжүүлэх, шийдвэр гаргах түвшний хүний оролцоог багасгаж цахимжуулах, газрын харилцааны үйлчилгээний цахим системийг байгуулан ажиллаж байна.

Дээрх 52 байршилд иргэдийн газар өмчлөх тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүй сугалааны зарчмаар шийдвэрлэх програм хангамжийг Нийслэлийн мэдээлэл технологийн газартай хамтран нэврүүлэхэд бэлэн болсон.

Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх үйл ажиллагааг 2014 оны 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байсан боловч тухайн 52 байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хараахан дуусаагүй байгаа тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шаардлагатай болоод байна.

Comments are closed.