Тоглоомын талбайнуудыг олон улсын стандартад нийцүүллээ

1379898_540610966026044_1216316550_nХүүхдүүд тоглох талбайгүйгээс компьютер тоглоомын газар хэсч, зарим нь гадуур тэнэж, гол ус руу гүйж усанд осолдох гээд олон эрсдэл үүсдэг. Үүний гол буруутан нь гэрийнх нь ойролцоо тоглоомын талбай байхгүйгийнх гэж хэлж болно. Хүүхдийн төлөө “За” гэж хэлье гэдэг үг биелэлээ олж тэднийгээ тоглох тоглоомтой, тэр тоглоом нь хамгийн сүүлийн үеийн жишиг шаардлагад нийцсэн байхаар хийж гүйцэтгэлээ. Хүүхдийн тоглоомын талбай дэлхийн олон оронд ямар байдаг яг тийм тоглоом дээр дүүргийн хүүхэд багачууд маань тоглох боломж бүрдлээ. Гэр хорооллын гудамжинд дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн тоглоомын талбайг “Баз Асар”, “Классик тохижилт”, “Цахирт Ану” ХХК-иуд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар байгуулав. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ямар ажлуудыг хийх вэ хэмээн иргэдээсээ асууж байхад “Гэр хороололд амьдардаг хүүхдүүдэд тоглоомын талбай байдаггүй. Байлаа гэхэд цементэн талбай, төмөр тоглоомууд л бий. Хүүхдийн тоглоомын талбайн стандарт гэж байдаг бол түүнийг хангахуйц тоглоомтой болгож өгөөч” гэсэн санал олон ирж байсан. Ардчилсан төр иргэддээ нээлттэй. Иргэдээсээ асууж ажлаа хийдэг. Тийм ч учраас иргэдээс ирсэн энэхүү саналыг ажил хэрэг болгон гэр хорооллын таван байршилд дэлхийн жишиг стандартад нийцсэн тоглоомын талбайг барьж байгууллаа. Цаашид хийгдэх тоглоомын талбайг ч олон улсын дагаж мөрддөг тоглоомын стандартад нийцүүлэн хийлгэхээр зураг төсөвт суулгаж ажлын даалгаварт тусгаж өгч байгаа юм.

Дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт тоглоомын талбай байгуулах ажлыг Б.Зоригтсайхан захиралтай “Баз асар” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 49,901,600 төгрөгөөр энэхүү ажлыг хийж байна. Тэгвэл А.Амгаланбаатар захиралтай “Классик тохижилт” ХХК орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 39,777,623 төгрөгөөр гуравдугаар хорооны алслагдсан Хилчин хэсэгт тоглоомын талбай байгуулахаар гэрээ байгууллаа. Дүүргийн “Цахирт Ану” ХХК нь нийтдээ 178,653,475 төгрөгийн санхүүжилтээр хүүхдийн иж бүрэн тоглоом нийлүүлж байгаа бөгөөд эдгээр тоглоомуудыг 4 дүгээр хорооны Байдлаг хэсэг, 1 дүгээр хорооны Хуцаа Сургалтын задгай хэсгийн дунд байрлуулаад байна.

Comments are closed.