Орон нутгийн онцлогт тохирсон сургалт боллоо

uildver deerx dadlaga

Орон нутгийн онцлогт тохирсон сургалт боллоо.

      Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй сургалтын нэг  төрөл бол  “Үйлдвэрлэл дээрх сургалт”    юм.

Сургалтын зорилго: Үйлдвэрлэл ажлын байранд дотоодын мэргэжилтэй ажилтан бэлтгэх замаар ажлын байр олноор бий болгох, салбарын үндсэн мэргэжлийн ажилтны хэрэгцээг хангаж, дотоодын мэргэшсэн ажиллах хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

Зах зээлийн төлөв: Манай улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлд дээр ажиллах хүчний эрэлт хамгийн өндөр байгаа салбар бол барилга, уул уурхай, зам гүүрийн салбар бөгөөд мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажлын байр олноор бий болгох нь чухал зорилтын нэг юм.

Явц: Орон нутгийн онцлог үйлдвэрлэлийг дэмжих , эдийн засгийн өсөлттэй салбарт ажлын байр бий болгох зорилгоор Багануур дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дэргэдэх” Багануур тоосго”УТҮГ-д тоосгоны үйлдвэрлэлийн ажилтан бэлтгэх чиглэлээр 2013.10.14-нөөс 2013.12.15 хүртэл 20 иргэнийг мэргэжил эзэмшүүлж ажлын байраар хангахаар гэрээ байгуулан үйлдвэрлэл дээрх сургалтыг эхлүүлээд байна.

Сургалтанд 20 иргэн хамрагдаж байгаа бөгөөд хичээлийн нийт цаг 456 цаг болно.

Хөтөлбөрийн 6.2.1-6.2.2-т заасан үйлдвэрлэл дээрх сургалтын нэг удаагийн үргэлжлэх хугацаа нь 2 сараас доошгүй байх бөгөөд онол, дадлагын хичээл нь 20:80 харьцаатай явагдаж байна.

Сургалтын хугацаанд үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд холбогдох дүрэм,журам,стандартын дагуу сургаж, сургалтын болон дадлагын ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Үр дүн: Сурагцагсад 100 % ажлын байртай болох бөгөөд суралцагчидийг “Мэргэжлийн ур чадварыг үнэлэх, шалгах, баталгаажуулах журам”-ын дагуу ур чадварын түвшин тогтоох шалгалтанд хамруулж мэргэжлийн үнэмлэх олгох юм.

Сурталчилгаа: Сургалтын явц  үйл ажилагааны талаарх мэдээллийг 14 хоног тутам хянаж байгаа бөгөөд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Сүлжээ-3 тв, BBS  телевизүүдээр нээлттэй мэдээллээ.

Мэдээ бэлтгэсэн:  Мэргэжилтэн                      Д.Одмандах

 

 

Comments are closed.