“Их нүүдэл 2013” дүүргийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Still1010_00000Нийслэлийн сурагч багачуудыг шатрын спортоор хичээллүүлэн лоюуны чадамжийг дээшлүүлэх, тоглох ур чадварыг нээн илрүүлэх, улс эх орон, гадаад дотоодын тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцуулан алдаршуулах, ирээдүйн их мастеруудыг төрүүлэн гаргах, шатрын сдортыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн нэрэмжит Нийслэлийн аварга шарлгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” уламжлалт тэмцээний 1,2-р шат болж өнгөрлөө. Багануур дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг ЕБС-ийн гурван сургууль аваргаа шалгаруулсан бол өнөөдөр дүүргийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо. Энэхүү тэмцээний нээлтэд дүүргийн Засаг дарга М.Гончигжав оролцон үг хэлсэн бөгөөд тэрээр “Дүүргийн өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүнд шатрын шигшээ багийг энэ жилээс эхлэн оруулсан. Багануур дүүргийн хүүхэд багачууд шатар сонирхон хичээллэх нь өдрөөс өдөрт нэмэгдэж, энэ хэрээр амжилт нь ахиж байна. Хүүхэд багачууд та бүхэн минь тив дэлхийд нэрээ дуурсгасан их мастерууд болоорой” хэмээн хүсэн ерөөлөө.

Still1010_00002Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд сургууль бүрээс 1-11-р ангийн нэг нэг сурагч оролцсон 22 гишүүнтэй холимог баг оролцосон юм. Тэмцээний дүн гарахад багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт “Гүн галуутай” цогцолбор сургуулийн баг шалгарлаа.  сургуулийн баг шалгарсан байна. Дүүргээс шалгарсан баг тамирчид Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ойн босгон дээр зохион байгуулагдах Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцно.  Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг ЗДТГ, Биеийн тамир спорт хороо, Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулсан байна.

Comments are closed.