Хүүхдийн зөвлөлтэй байгууллага хамт олны зөвлөлдөх уулзалт боллоо

IMG_5277Хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, хүүхдийн эрүүл аюулгүй эсэн мэнд амьдрах, нийгмийн амьдралд оролцох орчинг бүрдүүлэхэд эцэг эх байгууллага хамт олны үүрэг оролцоог нэмэгдүүлэх, цаашид хамтран ажиллах талаар байгууллага хамт олны зөвлөлдөх уулзалтыг зохион явууллаа. Уулзалтанд 27 БААН –ийн “Хүүхэд гэр бүлийн зөвлөл”-ийн дарга гишүүд нар оролцсон. Сургалтанд:

  • БААН-ийн дэргэдэх “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн ажиллах журам, арга зүй
  • НҮБ-ын хүүхдийн хорооны зөвлөмж
  • Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратеги
  • Гэр бүлийн боловсрол, хүүхэд гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээ
  • “Хүүхэд гэр бүлийн зөвлөл”-ийн тайланд тусгах зүйлийн талаар мэдээлэл хийлээ.

Уг уулзалтаар БААН-үүд төлөвлөгөө гаргаж үр дүнтэй явуулж байх тал дээр ярилцаж харилцан санал бодлоо хуваалцан, туршлага солилцов.”  Дүүргийн ЗД-ын удирдлагад ажилладаг Хүүхдийн зөвлөлийг яаралтай байгуулан ажиллахаар боллоо.

Comments are closed.