Захирамжлалын баримтад цахим хувь үйлдэх ажлын сургалт болно

Untitled-1Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн харьяа байгууллагууд, Улаанбаатар хотын захирагчийн харьяа байгууллагуудын архивт хадгалагдаж байгаа захирамжлалын баримт бичгүүдэд цахим хувь үйлдэх замаар эх баримтыг ашиглалтаас чөлөөлж, баримтын хадгалалт хамгаалалтын нөхцлийг хангах, улмаар Төрийн архивын сан хөмрөгийн талаарх мэдээлэл-лавлагааг онлайн хэлбэрээр авах нөхцлийг хангах зорилго бүхий нийслэлийн Засаг Даргын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Захирамжлалын баримтад цахим хувь үйлдэх тухай” А/452 дугаар захирамж батлагдан гарсан.Тус захирамжийн хэрэгжилтийн хүрээнд  нийслэлийн Архивын газраас 2013 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 0900 цагт Багануур дүүргийн ЗДТГ-ын 219 тоот хурлын танхимд Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс,албад төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудад Багануур дүүргийн ЗДТГ, Багануур –Ус НӨҮГ-ын ажлын гүйцэтгэлд тулгуурлан уг асуудлаар сургалт явуулж гарын авлага, зөвлөмжөөр хангах тул архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнууд хүрэлцэн ирнэ үү.

Сургалтын агуулга:

1. Захирамжлалын баримтад цахим хувь үйлдэх ажлын гэрээг 19 хэлтэс, байгууллагатай байгуулах,

2. Төрийн архивын онлайн програмыг 14 хэлтэс, байгууллагын архивын ажилтны компьютерт суулгах,

3. Захирамжлалын цаасан баримтыг сканердаж цахим хувь үйлдэх арга ажиллагааг заах,

4. Цахим баримтаас программд агуулга тодорхойлон шивэх арга ажиллагааг заах,

5. Багануур дүүргийн ЗДТГ, Багануур –Ус НӨҮГ-ын Захирамжлалын баримтад цахим хувь үйлдсэн ажлын туршлагаас мэдээллэх,

6. Төрийн архивт нөхөн бүрдүүлэлт хийсэн “Авто жим” НӨҮГ-т цахим хувийг хүлээлгэн өгөх зэрэг болно.

Comments are closed.