Get Adobe Flash player

2013 оны онцлох 13 үйл явдал – Алслагдсан хороо анхаарлын төвд

uulzalt2013 он Багануурчуудын төдийгүй Нийслэлчүүдийн хувьд өөрчлөлт шинэчлэлтийн жил байлаа гэж хэлж болно. Удирдлагын төвшний менежментийн шинэчлэлтүүд нэвтэрч, шууд ардчилал иргэний оролцоог эрхэмлэн иргэд шийдвэр гаргах төвшинд оролцож, газрын бодлогоо тодорхойлон нийтийн эзэмшлийг хамгаалсан гээд олон зүйлийг нэрлэж болно. Үүний нэг нь Улаанбаатар хотын дүүргүүд Нийслэл хотоо үүсэн байгулагдсан өдрөөр иргэддээ ажлаа тайлагнадаг боллоо. Бид энэ хүрээнд дүүрэгт өрнөсөн онцлох 13 үйл явдлыг цувралаар нэрлэж байна.

1.     Алслагдсан хороо анхаарлын төвд

Багануур дүүргийн 2 дугаар хороо. Дүүргийнхээ төвөөс 17 километр алслагдсан, хамгийн бага хүн амтай хороо. Алслагдсан, хүн ам цөөтэйгөөсөө шалтгаалан тэр бүр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдээд байдаггүй хаягдмал байсаар өдий хүрсэн. Тэгвэл дүүргийн Засаг дарга, ЗДТГ-аас хөгжлийн төвд хүнийг тавьж тэдний амьдрах бүхий л нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хоёрдугаар хороо шинэчлэгдэж байна. Техник технологи хөгжсөн өнөө үед наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй, нийтийн халуун усны газаргүй байсан юм. Тэгвэл дүүргийн Засаг даргын үүрэгт ажлыг М.Гончигжав авснаасаа хойш хаана хэдэн хүн амьдарч байгаагаасаа үл хамааран төрийн болон бусад үйлчилгээнд хамрагдах учиртай гэсэн байр суурийг баримтлан багагүй ажлуудыг хийгээд байна. Ажлынхаа гарааг 2 дугаар хорооноос эхлүүлэн иргэдтэй уулзаж байсан бол тэрхүү уулзалтаас гарсан олон олон санаачлага өдгөө ажил болон хэрэгжээд байна. Уулзалтын үеэр иргэд нийтийн халуун устай болох, зөөврийн усан санг шинэчлэх, эрүүл мэндийн үйлчилгээг ойроос авдаг байх, нийтийн тээврийн цагийн хуваарийг шинэчлэх, орон нутгийн болоод төвийн телевизүүдийг гаргадаг болгох, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах гэсэн саналууд гаргасан байна. Энэхүү уулзалтын маргаашнаас эхлэн иргэдийн саналууд ажил болсон.

Эмнэлгийн тусламж үйлчилгээг дэргэдээсээ авч эхэллээ

emneleg2013 оны 1 дүгээр сарын 25. Иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойроос хүргэх үүднээс дүүргийн Засаг дарга 2013 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр А/06 тоот захирамж гарган эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд ойроос авах боломжийг бүрдүүлэн хоёр ортой өдрийн эмчилгээний салбарыг нуурын гэр хороололд байгууллаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх энэхүү шийдвэр гарснаар эхний 9 сарын байдлаар 60 гаруй иргэн эмчлүүлжээ. Тэгвэл 8 дугаар сарын 01-нээс эхлэн “Панда” эмийн сангийн салбар нуурын гэр хороололд ажиллаж, иргэд ойроос эм эмийн бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх боломж бүрдсэн байна. Энэ бүхэнд иргэд талархаж байна.

Нийтийн халуус устай боллоо

Still0927_000021989 онд байгуулагдсан дүүргийн маань ууган хорооны 192 өрхийн 638 иргэн наад захын хэрэгцээ хангах боломжгүй нийтийн халуун усгүй байв. Иргэндээ чиглэсэн бодлого явуулж, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлыг төр захиргааны байгууллага шийдвэрлэх учиртай. Өмнөх жилүүдэд хийгээгүй, цөөхөн хүн амтай гэх шалтаг шалтгааныг хойш тавьж Орон нутгийн хажглийн сангийн хөрөнгө оруулалтаар Нийтийн халуун усыг барьж байна. Энэ ажил 10 дугаар сарын 14-нд дуусна.

Ажлаасаа хоцрохгүй

Нийтийн тээврийн үйлчилгээнд ч шинэ менежментийг нэвтрүүлээд байна. Иргэдээсээ асуун автобусны буудал хаана байх ёстой шийдвэрлэсэн бол 2 дугаар хорооны иргэдийн хувьд өвөл зуны цагийн хуваариас үүдэлтэйгээр гардаг байсан хүндрэлүүд ч шийдэгдсэн. Ингэснээр өвөл зун хэмээн өөр хуваариар үйлчилж, зундаа ажлаасаа хоцордог байсан иргэд одоо нэг цагийн хуваариар үйлчлүүлж байна.

Нуурын хүүхдүүд автобустай боллоо

Хүүхэд бол бидний гэрэлт ирээдүй. Хүүхдийн төлөө За гэж хэлье гэх үгс амьдралаас хол тасархай байсныг өөрчилж байна. Энэ өөрчлөлт мөн л 2 дугаар хорооноос эхэллээ. 2012-2013 оны хичээлийн жилд хоёрдугаар хорооноос Наран хороололд ирж суралцдаг хүүхдүүдийг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах шийдвэр гарч 2013 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарын дуустал сар бүр 200,000 төгрөгийн нөхөн төлбөрийг Засаг даргын нөөц сангаас Тээвэр зохицуулалтын албанд олгожээ. Тэгвэл 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн босгон дээр дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 22-ний өдрийн А/305 дугаар захирамж гарч 2 дугаар хорооноос Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс Тээвэр зохицуулалтын албаны дунд оврын автобусыг “Боловсрол” цогцолбор сургуульд олгов. Тус хороонд ЕБС-ийн 52 сурагч суралцдаг бөгөөд хорооны сургуулийн байр стандарт шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын хэлтсээс гаргаад байсан. Дүүргийн төвөөс 17 километр зайтай 2 дугаар хорооны сурагчдын суралцах эрхийг хангах үүднээс 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн Засаг дарга М.Гончигжав болон бусад холбогдох албаны хүмүүс тус хорооны иргэдтэй уулзаж, автобусыг “Боловсрол” цогцолбор сургуульд хүлээлгэн өгсөн юм.

Нуур WIFI ZONE

wifi2013 оны 9 дүгээр сарын 24. Алслагдмал, бөглүү хэмээн ойлгодог хоёрдугаар хороонд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн интернетийн чөлөөт бүсийг бий болголоо. Иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байсан олон сувгийн телевиз үзэх, орон нутгийнхаа Сүлжээ-3 студийн нэвтрүүлгийг хүлээн авах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ wifi интернет орчныг давхар бий болгосон юм. Цөөхөн хүн амьдардаг, алс хол гэх ойлголтыг анх удаа үгүйсгэн иргэдэд хүрсэн ажлуудыг өрнүүлсээр байна. Тун удахгүй 2 дугаар хороонд баригдаж байгаа нийтийн халуун ус, зөөврийн усан сангууд ажиллаж эхэлнэ. Өдрөөс өдөрт Нуураас Наран руу чиглэсэн нүүдэл зогсож, хороондоо сайхан амьдрах бүхий л боломжийг төр захиргааны байгууллагаас бий болгож байна. Иргэн та хаана амьдарч байгаагаасаа үл хамааран тав тухтай, сайхан амьдарна.

Comments are closed.