Наран хэсгийн худаг тогтмол үйл ажиллагаа явуулж эхэллээ

Still1008_00000Дүүргийн 5 дугаар хорооны Наран хэсгийнхний хамгийн ихээр хүсч, дүүргийн Засаг даргад тавьж байсан асуудал шийдэгдлээ. Нарийн болон Наран хэсгийн дунд байрлах усан сан сүүлийн гурван жил дарааллан хөлдөж, үүнээс шалтгаалан тухайн орчинд амьдарч байгаа иргэд өвөл хавартаа ундны усаа холоос зөөдөг байсан. Үүгээр ч барахгүй энэ оны эхээр хөлдөж, өдийг хүртэл огт ажиллаагүй байсан худгийг 9 дүгээр сарын 25-наас эхлэн тогтмол ажиллуулж байна. Дүүргийн Засаг дарга 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр Багануур Ус НӨҮГ, ЗДТГ-ын ТХҮХ-т тухайн худгийн шугамыг хөлддөггүй болгох үүрэг даалгавар өгч, энэ дагуу Багануур-Ус НӨҮГ өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөвлөгөөндөө тусган нийт 3,7 сая төгрөгийн хөрөнгөөр усны шугамыг цахилгаан халаагч утсаар дулаалсан байна. Still1008_00001Ийнхүү худгийн үйл ажиллагааг жигдрүүлсний дараа дүүргийн Засаг дарга М.Гончигжав тухайн орчинд амьдарч байгаа иргэдтэй газар дээр нь очиж уулзсан бөгөөд энэ үеэр иргэд “Сүүлийн гурван жил дарааллан хөлдсөн. Өвлийн хахир хатуу цагаар хүүхэд багачууд, настнууд усаа холоос зөөх нь хүндрэлтэй байсан. Харин одоо дахин хөлдөхгүй байх боломжийг бүрдүүлсэнд баярлалаа” хэмээн ярьж байлаа. Наран хэсгийн айл өрхүүд энэхүү худгийг ажиллахгүй тохиолдолд Нарийны 16-р гудамжинд байрлах худгаас усаа зөөдөг байна. Иргэд ая тухтай амьдрах бүхий л боломжоор амьдарч байгаа орчиндоо хангагдах учиртай. Тийм ч учраас дүүргийн Засаг даргын зүгээс иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг ийнхүү шийдвэрлэж байна.

Comments are closed.