321 ахмадад амин дэм олголоо

Still1004_00001Жил бүрийн 10 дугаар сарын 01-нийг олон улсын ахмадын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу дүүргийн хэмжээнд ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн хувьд Багануур дүүрэгт ахмадын байгууллага үүсч байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус ойг зохион байгуулах, тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд дүүргийн Засаг даргын А/248 дугаар захирамж 7 дугаар сарын 17-нд гарсан байна. 8 дугаар сараас 10 дугаар сар хүртэлж хугацаанд дүүргийн Засаг дарга болон ЗДТГ, Ахмадын хороо хамтран ахмадуудад чиглэсэн үйл ажиллагааны 7, эрүүл мэнд спортын 6, сургалт сурталчилгааны 3 ажлыг хийж нийт 2.709,000 төгрөг зарцуулжээ. Тэгвэл 9 дүгээр сарын 28-ны өдөр олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан дүүргийн ахмадын байгууллагын 25 жилийн ойн баярын хурлыг зохион байгуулсан бөгөөд хуралд дүүргийн Засаг дарга М.Гончигжав оролцон үг хэлж, ажил үйлс авъяас бүтээлээрээ манлайлж буй 2 ахмадыг Засаг даргын хүндэт тэмдэгээр, 2 ахмадыг жуух бичгээр, 3 ахмадыг баярын бичгээр тус тус шагнаж урамшуулсан байна.

Still1004_00002 Тэгвэл дүүргийн Засаг даргын санаачлагаар хэвтрийн болон амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, ямар нэгэн байгууллагын харъяалалгүй 321 ахмадад амин дэм, мэндчилгээ гардуулан өгсөн байна. Эдгээрээс 150 ахмадыг ЗДТГ-т хүндэтгэн урьж амин дэмийг гардуулан өгсөн бол бусад ахмадуудад дүүргийн төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа эмэгтэй удирдлагууд гэрт нь очиж өгсөн байна. Эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулж явсан азай буурлууддаа чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг явуулахаар ЗДТГ-аас төлөвлөж байна

Comments Closed

Comments are closed.