“Шинэчилж шийдье” хэлэлцүүлэг

DSC02474Манай төвөөс зохион байгуулж байгаа “ Шинэчилж шийдье” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье.      Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь:  Баялаг бүтээгч  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад бизнесээ эрхлэхэд нь тулгамдаж байгаа асуудлыг хамтдаа шийдвэрлэхэд оршино.

       Багануур дүүргийн хэмжээнд  Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа нийт 253 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаагаас:

}   Хөнгөн үйлдвэр 116 /эсгий, эсгий эдлэл, гар урлал, оёдол, нэхмэл сүлжмэл/

}  Хүнсний үйлдвэр 26 /талх, нарийн боов, мах, махан бүтээгдэхүүн, хэрчсэн гурил, ундаа, ус/

}  Хөдөө аж ахуй 57 /газар тариалан, фермерийн аж ахуй, гахай тахайны аж ахуй /

}  Барилга 10 /вакум цонх, тавилга, модон эдлэлийн үйлдвэр, барилгын блок, тоосго/

}  Эмийн үйлдвэр 1 / ариутгалын бодис/

}  Хөгжлийн бэрхшээлтэй өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид 48 /оёдол, мужаан, газар тариалан/ байна.

        Эдгээрээс оёдол, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, эсгий эсгий эдлэлийн үйлдвэрлэл илүү давамгай хөгжсөн байна. Үүнээс харахад Багануур дүүргийн хэмжээнд хиам, хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зайрмаг, ундаа, жүүсний үйлдвэрлэл, эрчимжүүлсэн мал аж ахуй,  мөн хөдөлмөр хамгаалалын хувцас хэрэгслэлийн оёдолын үйлдвэр, 00-ын цаас, ажлын бээлийний үйлдвэрүүд нэн шаардлагатай байна.

        Судалгаанаас үзэхэд үйлдвэрлэл эрхлэгчдийн тулгамдаж буй асуудалд 70-80% нь хөнгөлттэй зээл, барьцаа хөрөнгө, санхүү, ажлын байр, үйлдвэрлэлийн болон тариалангын газрын асуудал үлдсэн 20-30% нь мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалт, татварын бодлоготой холбоотой асуудал эзлэж байна.

        Иймээс үйлдвэр эрхлэгчид өөрсдийн тулгамдаж буй асуудлаар нээлттэй санал бодлоо солилцоно гэдэгт найдаж байна. Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

        Бид бүхэн хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй иргэдийнхээ үйлдвэрлэл эрхлэх эрмэлзлэлийг бодтойгоор дэмжиж, эрхлэж байгаа үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх чадвар эзэмшүүлэх үйл ажиллагаанд хамтран зүтгэж, тодорхой амжилтанд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Мөн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн төр захиргааны байгууллага болон банк санхүүгийн байгууллагын удирдлагууддаа баярлалаа.

DSC02476

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Comments are closed.