Get Adobe Flash player

Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажил эхэллээ

MTA_logoНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Татварын ерөнхий газрын даргын хамтарсан  2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/866/03 дугаар захирамжийн дагуу Нийслэлд үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажил 2013 оны 09 дүгээр сарын 20-ноос эхэлж байгаатай холбогдуулан Багануур дүүргийн засаг даргын 2013 оын 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/368 дугаар захирамж гарч дүүрэгт үйл ажиллагаа явуулах ажлын хэсгийг зохион байгууллаа.
Нийслэлийн татварын газрын Татвар хураалтын хэлтсийн дарга Б.Ганболд, Татварын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн татварын улсын ахлах байцаагч Д.Энхтуяа  нар  дүүрэгт зохион байгуулагдсан тооллогын салбар ажлын хэсгийн тоологч, ажилтнуудад зориулсан сургалтыг   явууллаа.
Дүүрэгт  үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажил нь  2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ны хооронд явагдах бөгөөд дүүргийн засаг даргын эдийн засаг, хөрөнгө оруулалт хариуцсан  орлогч дарга О.Мөнхтулгаар ахлуулсан ажлын хэсэг ажиллана. Тооллого, бүртгэлжүүлэх ажилд дүүрэгт бүртгэлтэй иргэд, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа бүх үл хөдлөх эд хөрөнгө, / объектууд/, үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж байгаа ажлын байрууд, иргэд хамрагдах юм.
Тооллого явагдаж байгаатай холбоотойгоор Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, иргэн, ААНБ-ууд, ажлын байранд үйлчилгээ, үйл ажиллагаа эрхэлж буй иргэд ажлын байран дээрээ дараах бичиг баримтуудыг бэлэн байлгаж, тооллогод хамрагдахыг зөвлөж байна. Үүнд:

• ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ
• Иргэний үнэмлэх
• ҮХЭХ-ийн бүртгэлийн гэрчилгээ, даатгалын гэрээ, 2012 оны жилийн эцсийн тайлан баланс
• Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
• Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлсөн баримтууд
• ҮХЭХ эзэмшигч, түрээслэгч нарын тухайд үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, түрээслэхтэй холбоотой гэрээ, бусад баримтууд
• Гадаадын иргэн, харъяалалгүй хүний хувьд аль улсын иргэн болохыг нотолсон албан ёсны баримт бичиг, паспорт, харъяалалгүй хүний үнэмлэх
• Аливаа мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах шаардлагатай татвар төлөгчийн хувьд мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрөл, дүгнэлт, стандартын тохирлын гэрчилгээ

Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажил 2013 оны 11-р сарын 01 гэхэд явагдаж дуусна.

About Татварын хэлтэс Татвар

Comments are closed.