Нийтийн эзэмшлийн зам талбайд машинаа байрлуулбал эрхийг нь хасна

565006_514303668656774_1677114921_n2013 онд дүүргйин хэмжээнд автомашины зогсоолыг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажил хийгдсэн. Энэ хүрээнд нийт 17 байршилд 100 шахам машины зогсоолыг шинээр байгуулсан байна. 2008-2012 онд автомашины зогсоолыг нэмэгдүүлээгүй бөгөөд үүнтэй холбоотойгоор нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж дээр автомашинаа байрлуулах нь бараг хэвийн үзэгдэл болоод байсан. Тийм ч учраас төр захиргааны байгууллагаас тодорхой ажлуудыг хийж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайд машинаа байрлуулах үзэгдэл буурч байгаа боловч таслан зогсоогдохгүй байгаа учраас дүүргийн Замын цагдаагийн тасгааг холбогдох арга хэмжээг авч эхэлсэн байна. 9 дүгээр сарын 10-наас хойш 150 гаруй автомашины улсын дугаарыг хурааж, 4 жолоочийн эрхийг хасч, мөн анхлан зөрчил гаргагчийг торгож, давтан зөрчил гаргагчид сануулах болон торгуулийн арга хэмжээг зэрэг авсан байна. Цаашид энэ төрлийн зөрчил гаргасан жолооч нарын эрхийг хасах хүртэл арга хэмжээг авах юм байна.

Comments Closed

Comments are closed.