Get Adobe Flash player

Зөвлөх үйлчилгээний урилга

ЗЄВЛЄХ ЇЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

Огноо : 2013оны 09-р сарын 24

Багануур дїїргийн Худалдан авах ажиллагааны алба нь Авто замын зураг, төсөв боловсруулах зорилгоор зөвлөхийн үйлчилгээүзүүлэх хүсэлтэй эрх бүхий тендерт оролцогчдыг санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг, бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50 000 /тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

2. Саналыг 2013 оны 10-р сарын 25-ны өдрийн 10.00 цагаас өмнө тендерийн заасан хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2013 оны 10-р сарын  25-ны өдрийн 10.30 цагт нээнэ.

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд: 
  • Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар
  • Сүүлийн 2 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл
  • Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага, мэргэжлийн дипломын хуулбар/
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын байгууллагын болон татварын байгууллагын тодорхойлолт/

Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. 

Мэдүүлгийг монгол хэл дээр ирүүлнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Хаяг: Багануур дїїрэг 1-р хороо Д.Нацагдоржийн талбай ЗДТГ-ын байр Худалдан авах ажиллагааны алба 103тоот єрєє Мэргэжилтэн О.Мөнхгал утас 7021-2102, 94904834

About Худалдан авах ажиллагааны алба ХААА

Comments are closed.