Нэг хүний тус нөгөө хүний амьдралыг өөрчлөх агуу хүчтэй

Still0424_00000Энэ сарын 01-нээс эхлэн дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллыг дээшлүүлэх зорилгоор “Оролцоог бодит болгоё” сарын аяныг зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Нэг хүн нэг мянга” хандивын үйл ажиллагааг зохион байгуулж одоогийн байдлаар 1,2 сая төгрөг цуглараад байгаа юм байна. Энэхүү мөнгөөр хоёроос дээш хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй нэг гэр бүлд гэр авч өгөхөөр төлөвлөж байгаа юм. Тэгвэл сарын аяны хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн үзэсгэлэн худалдааг Нацагдоржийн талбайд зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, хамгааллын асуудлыг нийт хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд нь байлгаж, тэдний нийгмийн оролцоог бодит болгох зорилгоор “Нэг хүний тус нөгөө хүний амьдралыг өөрчлөх агуу хүчтэй” уриан дор энэхүү үзэгслэн худалдааг  зохион байгуулсан байна. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулсанаар ХБИргэдийн талаарх нийгмийн ойлголт хандлагыг эерэг болгох, харилцан туршлага солилцох, бизнесийн түншлэл тогтоох, бүтээгдэхүүн үйл ажиллагаагаа сурталчлах, борлуулах, санхүүгийн хувьд бие даахад нь дэмжлэг үзүүлэх, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэхэд бага ч гэсэн хувь нэмэр болж байгаа юм. Энэхүү үзэсгэлэн худалдаанд нийт 17 хөгжлийн бэрхшээлтэй, жижиг дунд үйлдвэрэлэл эрхлэгч оролцсон бөгөөд орон нутагтаа үйлдвэрлэсэн шилдэг бүтээгдэхүүн, шилдэг үйлдвэрлэгчээрг 1-р хорооны иргэн Ц.Ганьдмаа, 5-р хорооны иргэн Ж.Алтангэрэл нар шалгаран үндэсний чуулганд оролцохоор боллоо.

 

 

Comments are closed.