Спорт холбоодыг жигд дэмжинэ

934850_152236761615989_1732911668_nДүүргийн Засаг дарга дүүрэгтээ үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа спортын холбоод, энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Багануур дүүргийн хувьд спортын олон төрөлд амжилт гаргаж байгаа баг, тамирчидтай гэдгийг бид мэднэ. Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт эрүүл монгол хүний тухай тод томруун туссан, мөн нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх чиглэлээр ч мөн тодорхой ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Энэ хүрээнд өнөөдрийн уулзалтыг зохион байгуулсан бөгөөд спортын холбоодын төлөөллүүд 2012-2013 онд гаргасан амжилт, тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцан цаашид дүүрэгт спорт холбоодыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг дэмжих чиглэлээр хэрхэн хамтран ажиллахаа ярилцлаа.

Дүүргийн төр захиргааны зүгээс ямар нэгэн уулзалтыг зохион байгуулж гэмээнэ дагаад заавал үр дүн гарах ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа. Тэр ч үүднээсээ энэхүү уулзалтаас дүүргийн спортыг дэмжих зөвлөл байгуулагдсан бөгөөд энэхүү зөвлөлөөр дамжин спортын өндөр амжилт гаргасан тамирчдыг урамшуулах, оны тэргүүний спорт холбоо, тамирчныг тодруулах гээд олон төрлийн үйл ажиллагааг явуулахаар боллоо. Үүний зэрэгцээ Засаг даргын дэргэдэх шигшээ багийн бүрэлдэхүүнийг сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, үндэсний бөх, шатар гэсэн төрлүүд болгон өргөжүүллээ. Энэхүү уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга спортын холбоодыг ирэх жилүүдэд жигд дэмжинэ, харин жигд амжилт гаргах учиртай гэдгийг онцлон хэлж байлаа.

400684_152236618282670_1596493798_n

Comments Closed

Comments are closed.