Үерийн далангийн ус нэвтрүүлэх чадвар муу байна

603583_152192121620453_2082468767_nБагануур дүүрэг 30 гаруй жилийн түүхэндээ хоёр ч удаа үерт автан багагүй гарз хохирлыг амсаж байсан гашуун түүх бий. Хэлж ирдэггүй хийсч ирдэг байгалийн хүчний өмнө бэлтгэл сайтай байж гэмээнэ хор хохирол багатай даван туулна. Тэгвэл өвөло цас их унасан энэ хаврын хувьд шар усны үерийн аюул нүүрлэж болзошгүй юм. Тийм учраас дүүргийн Засаг дарга холбогдох албаны хүмүүстэй үерийн далан шуудууны байдалтай газар дээр нь очиж танилцлаа. 30 гаруй жилийн өмнө Багануурын дүүргийн шавыг тавьж байсан оросуудын хийсэн 6.3 км үерийн далан мөр төдий болсон, олон жил болсон үерийн даланг хааж машин зам болгосон зэрэг шалтгаанаас үүдэн өнөөдөр багануур дүүрэг ширүүн бороо, уулын усны өмнө хүчин мөхөсдөхөөр болсныг хаа ч очсон харж болохоор байна. Дүүргийн Засаг даргын хувьд өөрийн мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх нөхцлийг хангах үүднээс энэ жилийн хувьд үерийн даланг сэргээх, цаашлаад үерийн даланг битүү бетондох ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм байна.

315643_152192191620446_155414808_n

Comments Closed

Comments are closed.