1. “Хишиг-Уул” ХК-ний Хэрлэн супермаркет-1-р хороо
2. “Со Саку” ХХК-ний Гэрэл худалдааны төв-1-р хороо
3. “Бага гутай” ХХК-ний Миний нутаг минимаркет-1-р хороо
4. “Цагаан ганга” ХХК-ний Есөн Эрдэнэ минимаркет-5-р хороо
5. “Мон Их Эрхэт” ХХК-ний Барс минимаркет-4-р хороо
6. “Нүүрэнтэйн Бүрд” ХХК-ний Тэс минимаркет-5-р хороо
7. “Эрдэнэ тэвш” ЗБН-ний Баян-Уул минимаркет-5-р хороо
8. “Молор трейсур” ХХК-ний Оранж супермаркет-3-р хороо
9. “Хишиг-Уул” ХК-ний Хэрлэн супермаркет-1-р хороо
Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улирлын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-ны 19 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны наймдугаар сарын 29-ний А/889 дүгээр захирамж гарсан. Үүний дагуу Багануур дүүрэгт “Цалуут импэкс” ХХК-ний Мах боловсруулах үйлдвэрээс үхрийн мах 1.0 тн, хонины мах 3 тн, ямааны мах 1.0 тн, нийт 5 тн нөөцийн мах татан ирсэнийг өнөөдөр 9 дэлгүүрүүдэд хуваарилан өглөө.
Дүүргийн Татварын хэлтэстэй хамтран Е-баримт хэвлэгч пос терминалийн төхөөрөмж суурилуулж, хүнсний дэлгүүрүүдтэй “Агентийн гэрээ” байгуулах замаар НӨАТ-аас чөлөөлж, худалдан авагчдад сугалааны дугаар бүхий Е-баримт олгох асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн хүн амд хямд үнэтэй махыг нийлүүлэх зорилгоор нөөцийн мах татан авах тээврийн зардлыг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна.
Үхрийн мах 1 кг- 7700 төг
Хонины мах 1 кг-6700 төг
Ямааны мах 1 кг- 6200 төг-өөр худалдаалагдана.
Хамтран ажиллаж байгаа УБЗАА-ны ХХҮХ, “Цалуут импэкс” ХХК-ийн хамт олондоо маш их баярлалаа.