Дүүргийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/56 дугаар захирамжийн хүрээнд Захирагчийн ажлын албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг 03 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрийн орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын тэмдэг, тэмдэглэл орон сууц, гэр хороолол доторх авто замуудын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэлд үзлэг тооллого зохион байгууллаа.Тооллогоор дүүргийн авто замын хөдөлгөөн зохицуулах 329ш тэмдэг байгаагаас Анхааруулах тэмдэг-45, Хориглох тэмдэг-21, Дарааллын тэмдэг-61, Заах тэмдэг-10, Мэдээллэх тэмдэг-190, Үйлчилгээний тэмдэг-2 байна.Шинээр хийгдэх тэмдэг 68, шаардлага хангахгүй тэмдэг-30 нийт шинээр хийх 98 тэмдэг шаардлагатай байгаа ба тооллогын дүнг дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанд танилцуулж цаашид авах арга хэмжээний талаар саналыг тусгахаар ажиллаж байна.
Сүүлд нэмэгдсэн
-
-
Хувцас захиалга, засварын үйлчилгээ ерөнхий шаардлага April 10, 2021
-
БАГАНУУР: БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛ /2021.04.10/ April 10, 2021
-
-
Бүх нийтийн бэлэн байдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээ April 9, 2021