Дүүргийн хэмжээнд Нийслэлийн зооноз өвчин судлалын төв, Эйнжил ХХК нийт 18 обьектын 10990м2 талбайд голомтын эцсийн халдваргүйтгэлыг хийсэн. Мөн хүүхдийн тоглоомын талбайг хариуцсан СӨХ –ууд 7 хоног 2 удаа чийгтэй цэвэрлэгээ болон ариутгал халдваргүйтгэлийг хийж ажиллаж байна. Дулааны улирал эхэлж барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн гудамж талбайг түрж барьсан барилгын хашаа, ухсан суурийн нүх, ойр орчимд аюулгүй байдлыг хангуулахаар байгууллагууд хамтран ажлын хэсгийг байгуулан 2021.03.30-31-ний өдрүүдэд үзлэг шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. ОНХС-ийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний санал асуулгад 6859 иргэний санал авч 36 %-тай байгаа зэрэг мэдээллийг ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа.
Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Цагдаагийн хэлтэст гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 37 дуудлага мэдээлэл ирүүлснийг бүртгэн шалгаж байгаа бол Дүүрэг дэх МХХэлтэс хүнсний худалдааны 133 объектод хяналт шалгалт явуулж, 79 зөрчил илрүүлснээс 30 хувийг нь арилгуулжээ. Онцгой байдлын хэлтэс 5 аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламжид гал түймрийн хяналтын дүрмийн талаар хяналт хийж ажилласан байна.
Өнөөдрөөс /2021.03.29/ Коронавируст /ковид-19/ халдвар илрүүлэх шинжилгээний сорьц авах цэг нь БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРОО-нд байрлаж шинжилгээ авч эхэлсэн бол 71 байгууллага, аж ахуйн нэгжийн 4473 хүн, 1230 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 23 хүн, нийт 5726 хүн халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна.
ЭМТ-ийн дарга Д.Шинэбаяр: 2021 оны 02 сарын 27-ны өдөр буяны ажилтай холбоотой Багануур дүүрэгт батлагдсан 5 тохиолдлын хавьтлыг тодорхойлсноор тусгаарлах байранд-10, ойрын хавьтлын өндөр эрсдэлтэй-81, ойрын хавьтлын бага эрсдэлтэй-51 иргэнийг гэрийн тусгаарлалтад хянаж байна. Багануур дүүргээс Налайх дүүрэгрүү буяны ажилд оролцсон 8 иргэнийг тусгаарлаж эхний ээлжийн PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. Иргэд халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь өсч байгаа ч цаашлаад дүүргийн хэмжээнд ахуйн үйлчилгээний салбарын ажилчдыг дархлаажуулалтад хамруулах хүсэлтээ НОК-руу хүргүүлээд байна. Мөн нийтийн тээвэр дотор таксины ажилчдыг хамруулах шаардлагатай байгааг хэллээ.
Засаг дарга С.Даваасүрэн Тээвэр зохицуулалтын албаны дарга Б.Оюунбаатарт нийтийн тээвэр, дотор таксины жолооч нарын судалгааг гаргаж дархлаажуулалтад хамруулах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо. Мөн тусгаарлах байранд байгаа зарим иргэд нууцаар согтууруулах ундаа хэрэглэж удаа зөрчил гаргасан талаар холбогдох байгууллагын удирдлагуудад анхаарууллаа.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны 03 сарын 27-ны өдрийн А/221 захирамжийн дагуу хязгаарлалт тогтоогоогүй буюу караоке баарнаас бусад худалдаа үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоож дүүргийн хэмжээнд хэрэгжилтийг ханган ажиллах бөгөөд шөнийн цагаар явган зорчигч болон тээврийн хэрэгслийг хязгаарлахгүй юм.
Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх долоо хоногт анхаарч ажиллах дараах үүрэг, чиглэлүүдийг өгснөөр шуурхай хуралдаан өндөрлөлөө.











БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР