СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Маргааш өдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 26-нд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд, Завханы баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван салхилж, шороон шуурга Аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурна. Мөн Увс, Завханы хойд хэсгээр, 27-нд нутгийн төв хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. ‼️‼️⚠️⚠️
📌Иймд Та бүхэнд хүчтэй шороон болон цасан шуурганы үеэр иргэн бүр зайлшгүй анхаарах зөвлөмжийг хүргэж байна.
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааран тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

Comments are closed.