Нийтийн эзэмшлийн зам талбайн 6 байршилд нийт 5,3 км гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдан авах үнэлгээний хороо байгуулах тухай

2021 оны 03 сарын 01 А-45 Улаанбаатар хот

Нийтийн эзэмшлийн зам талбайн

6 байршилд нийт 5,3 км гэрэлтүүлгийн тоног

төхөөрөмж худалдан авах үнэлгээний

хороо байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Дүүргийн 2021 оны төсөв батлах тухай” 14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийтийн эзэмшлийн зам талбайн 6 байршилд нийт 5,3 км гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдан авах тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Үнэлгээний хорооны ахлагч:                       Б.Балжинням

(Засаг даргын орлогч)

Гишүүд:                                                          Б.Мөнхчимэг

(Засаг даргын тамгын газрын Дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн)

Ж.Батбаяр   

(Захирагчийн ажлын албаны

мэргэжилтэн)

А.Ганчимэг    

(Багануур дүүргийн иргэн)

Нарийн бичгийн дарга:                                 О.Мөнхгал  

(Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн)

2.Техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, нээх ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгэх, хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид өгч ажиллахыг Үнэлгээний хороо (Б.Балжинням)-нд даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                               С.ДАВААСҮРЭН

Comments are closed.