Дүүргийн 1-5 дугаар хорооны нийт 24 зөөврийн усан санг ухаалаг системд холбох үнэлгээний хороо байгуулах тухай

2021 оны 02 сарын 11 өдөр А-38 Улаанбаатар хот

Дүүргийн 1-5 дугаар хорооны нийт 24

зөөврийн усан санг ухаалаг системд холбох

үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн 1-5 дугаар хорооны нийт 24 зөөврийн усан санг ухаалаг системд холбох гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Үнэлгээний хорооны дарга                          Б.Балжинням

Засаг даргын орлогч

Нарийн бичгийн дарга                                  О.Мөнхгал

Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн

Гишүүд                                                           Б.Мөнхчимэг

Засаг даргын тамгын газрын Дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн

Э.Алтангэрэл

Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн

Ж.Мөнхцэцэг 

Багануур дүүргийн иргэн

2.Техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, нээх ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгэх, хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид өгч ажиллахыг Үнэлгээний хороо /Б.Балжинням/-нд даалгасугай. ЗАСАГ

ДАРГА                                               С.ДАВААСҮРЭН

Comments are closed.