Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2021 оны 01 сарын 25 өдөр                     А/19                         Улаанбаатар хот

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн

бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд

 хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны 238 дугаар тогтоол, нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 03 дугаар хурлын тэмдэглэл, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/25 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэлийг хавсралтаар баталсугай.

2.Үйл ажиллагааг нь хязгаарласан аж ахуйн нэгжийн жагсаалтад ороогүй тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдэд өндөр болон сул агууламж бүхий архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс зөвшөөрсүгэй.

3.Элсэлтийн ерөнхий шалгалтад 12 дугаар анги төгсөгчдийг бэлтгэх ажлын хүрээнд улс, нийслэл, дүүргийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу цар тахлын үеийн эрүүл ахуйн дэглэмийг мөрдөн, давтлага өгөх ажлыг зохион байгуулахыг ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болгосугай.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /С.Баясгалан/, Цагдаагийн хэлтэс /Л.Ариунбат/, Боловсролын хэлтэс /З.Энхгэрэл/ нарт тус тус даалгасугай.

5.Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2020 оны А/413, 2021 оны А/16 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                               С.ДАВААСҮРЭН

Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын

2021 оны 01 дүгээр сарын 25 өдрийн

19 дугаар захирамжийн хавсралт

Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл
1 Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт  
2 Бүх төрлийн баар /диско, караоке, паб/
  3 Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа  
4 Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ
  5 Спортын арга хэмжээ /спорт заал, бүжиг, биллиард/  
6 Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/  
7 Урлаг соёл, үзвэр үйлчилгээ  
8 Бүх төрлийн бариа засал, массаж  
9 Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал   
10 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт  

Comments are closed.