КОВИД-19 ИЛЭРСЭН ИРГЭДИЙН ТАЛААР ХЭТ ДАЙРЧ ДОРОМЖЛОХ ЗЭРГЭЭР СЭТГЭЛ ЗҮЙД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ.

Багануурын төв суурьшлын бүс нутаг талбай бага учраас маршрут гэхээс илүү нэгээс нөгөөд тархах магадлал өндөр. Тийм болохоор өрх гэрээрээ өөрсдийгөө эрсдэлээс тусгаарлах арга хэмжээ авахыг хичээнгүйлэн хүсье.Ковид-19 өвчнөөр хэн ч өвдөж болох ба хэн ч өвдөхийг хүсэхгүй болохоор тухайн иргэдийн талаар хэт дайрч доромжлох зэргээр сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхгүй байхыг хүсье.Мөн дүүргийн хэмжээнд шинийн 4-ны өдөр хийхээр төлөвлөсөн “Нэг хаалга нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн ажлыг өнөөдрөөс эхлүүлээд байна. Та бүхэн шинжилгээнд өрхөөсөө эрсдэлд ойр гэж үзсэн, насанд хүрсэн нэг гишүүнийг хамруулна.Энэ аюулт өвчнөөс хурдан хугацаанд даван туулж, амьдралын хэвийн горимд шилжихэд ухамсартай иргэд та бид бүхнээс их шалтгаална. Та бүхэн айж сандралгүй тайван байж, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжийг сахин биелүүлж, өрхийн шинжилгээндээ бүрэн хамрагдахыг уриалж байна.БИД ХҮЧЭЭ НЭГТГЭВЭЛ АЮУЛЫГ ХАМТДАА ДАВАН ТУУЛЖ ЧАДНА

Comments are closed.