“НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ”-Д ИРГЭДИЙГ ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Багануур дүүргийн хэмжээнд 02 сарын 15-ны өдрөөс эхлэн “НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ” ажил эхлэх байсан ч 2 иргэний “Ковид-19”-ийн PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсантай холбогдуулан дээрх ажил өнөөдрөөс эхэллээ.
Нийт 8000 гаран өрх хамрагдах бөгөөд тус үйл ажиллагааг ЭМТ-ийн шинжилгээний түр цэг, явуулын баг, эмч эмнэлгийн мэргэжилтэн гардан зохион байгуулж, нийслэлийн Зооноз өвчин судлалын төв, төрийн албаны 240 албан хаагч зохион байгуулалтад оролцож, үүрэг гүйцэтгэх юм.
Орон сууцны хорооллын айл өрхүүдийг орц тус бүрээр, гэр хорооллын айл өрхүүдийг гудамж тус бүрээр шинжилгээнд хамруулна.
ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ ХАЙРТАЙ БҮХНЭЭ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ

Comments are closed.