Цэвэрлэгээнд 173 байгууллагын 1190 ажилтан, албан хаагчид оролцож, гэр хорооллын 911 өрх хашаа гудамжны цэвэрлэгээг хийсэн ба нийтийн зориулалттай орон сууцны орц коридор, хаалга, үүдээ угаах ажилд 72 иргэн оролцсон.
Дүүргийн орон сууцны 74 байрны 208 орцны 14500м2 талбайд их цэвэрлэгээ болон ариутгал, халдваргүйтгэл хийж гадна орчин хүүхдийн тоглоомын талбайд чийгтэй цэвэрлэгээ хийж, зоорийн давхрын 27 подвалд цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн.
Багануур тохижилт ААТҮГ-ын НЭЗТ-1,2 дугаар хэсэг сандал 124, хогийн сав 73, ангилан ялгах хогийн сав 26, автобусны буудал 34, хайс 877, замын тэмдэг тэмдэглэгээ 124 ширхгийг тус тус угааж нийт 37 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгасан.