Онцгой комисс хуралдлаа

Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 11-23-ны 07.00 цаг хүртэл 12 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргаж энэ хугацаанд “Нэг хаалга-нэг шинжилгээ” оношлогооны ажлыг зохион байгуулахаар болсон.
Үүний дагуу Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 39 дугаартай албан бичгийн хүрээнд Засаг даргын орлогч Б.Балжинням мэргэжлийн байгууллагуудад “Нэг хаалга-нэг шинжилгээ” оношлогоог зохион байгуулахтай холбогдуулан шаардагдах зардлын тооцоог гаргаж Нийслэлийн Онцгой комисст хүргүүлж ажиллахыг үүрэг болголоо

Comments are closed.