
Гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учир, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг таниулах, үр хүүхдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэн хүмүүжүүлж буй гэр бүлийг шалгаруулж олон нийтэд сурталчлах зорилготой Нийслэлийн Шилдэг гэр бүл шалгаруулах үйл ажиллагаанд нийслэлийн 9 дүүргийн 211 байгууллага материалаа хүргүүлсэн ба, 5 номинацид 10 шилдэг гэр бүлийг шалгаруулсан юм.
Бүтээлч шилдэг гэр бүлээр шалгарсан Г.Ариунболдын гэр бүлд халуун баяр хүргэж, аз жаргал хүсэн ерөөе



