Багануур дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс 7 хоногийн хугацаанд Шалгалтад нийт 159 объект хамруулж 302 зөрчлийг илрүүлсэн ба 167 буюу 55.2%-г арилгуулсан. Мөн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор мэдэгдэл 85, зөвлөмж 158 нийт 243 ширхгийг тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.
Хүнсний худалдаа, үйлдвэр, хоол үйлдвэрийн 59 объектод хяналт шалгалтыг гүйцэтгэж 72 зөрчлийг илрүүлж, 28 буюу 38.8%–г арилгуулжээ.
2020-2021 оны хичээлийн жилийн II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааны зохицуулалтын талаар мэдээллийг Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл танилцууллаа. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагасын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн теле болон цахим хэлбэрээр зохион байгуулна. Агуулгын хоцрогдлыг арилгах, бататгахдаа багш нар google classroom, google meeting, zoom, voov зэрэг программаар цахим, хэвлэмэл материал хэрэглэн зайн болон цахим зайн сургалтыг зохион байгуулах юм байна.
Багануур дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор Н.Ганчимэг байгууллагын удирдлагуудад прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хэрхэн хамгаалдаг тухай мэдээллийг хийлээ.
Засаг дарга С.Даваасүрэн худалдааны төвүүдэд үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжид коронавирусийн халдвараас сайтар урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээг зохион байгуулах, QR системийг ашиглахад онцгой анхаарч ажиллах, байгууллагуудын удирдлагууд хөрөнгө орлогын мэдүүлэг, гүйцэтгэлийн төлөвлөгөөг энэ долоо хоногт багтааж дуусгахыг үүрэг болголоо.