Цахим сүлжээнд тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журам

300x200Сангийн сайдын  2006 оны 02 дугаар

сарын 20-ний өдрийн 55 тоот

тушаалын хоёрдугаар хавсралт

Нэг. Зорилго

1.1. Төрөөс худалдан авч буй бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын мэдээллийг Засгийн газрын худалдан авах ажиллагааны тусгай цахим сүлжээгээр дамжуулан ил тод, шуурхай мэдээлэх, түүнд тавих олон нийтийн хяналтыг сайжруулах, засгийн газрын худалдан авах ажиллагаанд шударга өрсөлдөөн, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

Хоёр. Үйлчлэх хүрээ

2.1. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 4.1.1-д заасан захиалагч байгууллага /цаашид “Захиалагч” гэх/-ууд Засгийн газраас тогтоосон холбогдох босго үнээс дээш өртөг бүхий бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нээлттэй тендер шалгаруулахад тендерийн урилга, тендер шалгаруулалтын үр дүнг энэхүү журамд заасны дагуу зарлан мэдээлнэ.

 

Гурав. Нийтлэг заалт

3.1. Засгийн  газрын  худалдан  авах  ажиллагааны  цахим сүлжээг  Төсвийн  асуудал  эрхэлсэн  төрийн  захиргааны  төв байгууллага  /цаашид  Сангийн  яам  гэх/  хөтөлж,  хэвийн  үйл ажиллагааг нь хангана.

3.2. Захиалагч     байгууллагууд     Сангийн     яаманд бүртгүүлснээр цахим сүлжээнд нэвтрэх эрхтэй болно.

3.3. Засгийн  газрын  худалдан  авах  ажиллагааны  цахим сүлжээ  /цаашид  цахим  сүлжээ  гэх/  нь  www.e-procurement.mn хаягтай байна.

3.4.Цахим сүлжээг Сангийн -яа.мнаас гаргасан аргачилал- зааварчилгааны дагуу ашиглана.

3.5.Тендер шалгаруулалтын урилга,  үр дүнгийн талаарх мэдээллийн үнэн зөв байдлыг захиалагч байгууллага хариуцна.

 

Дөрөв. Захиалагчийг бүртгэх

Захиалагч Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим  сүлжээнд  нэвтрэх  эрх  авахаар  бүртгүүлэх  хүсэлтээ Сангийн яаманд албан бичгээр болон цахим сүлжээгзэр ирүүлнэ.

4.2.Албан бичгээр ирүүлэх хүсэлтэд дараах мэдээллийг тусгана. Үүнд:

4.2.1.Байгууллагын  улсын  бүртгэлийн  гэрчилгээний хуулбар

4.2.2.Байгууллагын хаяг, холбоо барих утас

4.2.3.Хариуцах  ажилтны  нэр,  албан  тушаал,  утас, электрон шуудангийн хаяг.

4.3.  Сангийн  яам  журмын  9-д  дурдсан  мэдээлэл  бүрэн эсэхийг нягталж, ажлын 5 хоногийн дотор бүртгэлд хамруулж, I цахим сүлжээнд нэвтрэх эрх, түлхүүр олгоно.

4.4.Захиалагч цахим сүлжээнд нэвтрэх эрх,  түлхүүрийн нууцлал, мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцна.

4.5. Захиалагч нь мэдээллийн шинэлэг, найдвартай байдлыг хангах үүднээс журмын 4.2-т заасан мэдээлэл өөрчлөгдсөн тухай бүр  байгууллагын  талаарх  мэдээллийг  журамд  заасны  дагуу шинэчилэх үүргийг хүлээнэ.

 

Тав. Тендерийн урилга зарлан мэдээлэх

5.1.Захиалагч  Засгийн  газрын  тогтоосон  босго  үнээс давсан бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендерийн урилгыг цахим сүлжээнд зарлан мэдээлнэ.

5.2.Захиалагч тухайн худалдан авах ажиллагааны урилгын мэдээллийг цахим сүлжээн дэх маягтын дагуу оруулна.

5.3.Тендерийн урилга,  үр дүнг зарлан мздээлсэн болон зөвшөөрөл олгосон хүний талаарх мэдээлэл цахим сүлжээнд тухай бүр хадгалагдана.

5.4.Урилгын төсөл зохих шаардлагыг хангаагүй тохиолдолд энэ тухай цахим сүлжээгээр Захиалагчид мэдэгдэж, холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэхийг шаардана.

5.5.Тендерийн  урилгыг  зарлан мэдээлсэн  огноог цахим хуудсанд нийтлэгдсэн өдрөөр тооцно.

5.6.Тендерийн  урилга  нь  цахим  сүлжээнд  бүртгэгдсэн дарааллаар дугаарлагдана.

5.7.Захиалагч  тендерийн  урилгыг  өдөр  тутмын  хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр давхар зарлаж болно.  Энэ тохиолдолд тендерийн урилга цахим сүлжээнд зарлагдсан огноо, бүртгэлийн дугаарыг  урилгад  дурдах  бөгөөд  бусад  мэдээлэл  нь  цахим сүлжээнд зарласантай ижил байна.

 

 

Зургаа. Тендер шалгаруулалтын үр дүнг зарлан мэдээлэх

6.1. Захиалагч байгууллага гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргасан өдөрт багтаан тендер шалгаруулалтын үр дүнг цахим сүлжээнд нийтэлнэ.

6.2. Тендер  шалгаруулалтын  үр  дүнгийн  талаарх  дор дурдсан мэдээллийг цахим сүлжээнд мэдээлнэ. Үүнд:

6.2.1.Тендерт  оролцогчдын  нэр,   холбогдох  бусад мэдээлэл

6.2.2.Тендерт оролцогч чадварын шаардлага хангасан эсэх, хангаагүй бол үндэслэл

6.2.3.Чадварын    шаардлага    хангасан    тендерт оролцогчийн санхүүгийн санал /Харьцуулах үнэ/

6.2.4.Хамгийн   сайн   үнэлэгдсзн   тендер  ирүүлсэн оролцогчийн нэр /Гэрээ байгуулах үнэ/

6.2.5.Уг  тендер  шалгаруулалттай  холбоотой  гомдол гаргасан  эсэх,  гаргасан  бол  гомдлын  агуулга,  түүнийг захиалагч хэрхэн шийдвэрлэсэн тухай товч тайлбар

6.2.6.Бусад шаардлагатай мэдээлзл

 

Долоо. Мэдээллийн бааз үүсгэх, түүнийг сайжруулах, статистик тайлан мэдээ гаргах

 

7.1. Сангийн яам тухайн жилд цахим сүлжээгээр зарлагдсан тендер шалгаруулалтын тоо, төсөвт өртөг, гэрээ байгуулсан үнэ зэрэг статистик мэдээллийг гаргах, түүнд дүн шинжилгээ хийх, холбогдох дүгнэлт, зөвлөмжийг бэлтгэх ажлыг зохион байгуулж олон нийт болон Засгийн газарт танилцуулна.

Comments Closed

Comments are closed.