МЭНДЧИЛГЭЭ

Багануур дүүргийн аж ахуйн нэгж , байгууллага, иргэдийн бүтээн байгуулсан нөр их хөдөлмөрийн бодит их түүхийг төрийн ой санамжид хадгалан хамгаалах,түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа эрхэм хүндэт архив, бичиг хэргийн ажилтнууд болон үе үеийн ахмадууддаа Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 93 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.
Төрийн архивын баримтыг анхан шатны нэгжээс цахим, тоон хэлбэрээр үүсгэж, иргэн хуулийн этгээдэд архивын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, ил тод хүргэхэд санал санаачилгатай ажиллаж байгаад талархал илэрхийлж, ажил үйлс нь үргэлжид өөдөө байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилж байна.
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Comments are closed.