1. Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван
туулах бодлого,
2. Хүний хөгжлийн бодлого,
3. Эдийн засгийн бодлого,
4. Засаглалын бодлого,
5. Ногоон хөгжлийн бодлого,
6. Хот байгуулалтын хөгжлийн бодлого гэсэн 6 бүлэг, 92 зорилттойгоор боловсруулсан төслийг, 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлтэй хамт өргөн барилаа.
Засаг дарга С.Даваасүрэн: “Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөл дүүргийн хүн амын, иргэд, оршин суугчдын орон сууц, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ашиглалтыг сайжруулах, эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх, олон нийтийн эрх ашигт нийцсэн, хотын дүрэм, стандартыг мөрдөх, тулгамдсан асуудлаа өөрсдийн онцлогт тохируулан шийдвэрлэхэд чиглэж 80 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэдгийг онцоллоо.