“YOUNG WOMEN SCIENTIST CAMP & SMART SISTER WORKSHOP” ОУ-ЫН ЗАЛУУ ЭМЭГТЭЙ ЭРДЭМТДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН- 2020
Жил бүр Өмнөд Солонгосын Сөүл хотноо зохион байгуулагддаг KWSE 2020/APNN International “Young Women Scientist Camp 2020 & Smart Sister Workshop” олон улсын чуулган 2020.11.04 – 2020.11.06 –ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд тус чуулганд Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн математик-мэдээлэл зүйн багш Н.Цэнхэрхэрлэн сургууль, дүүрэг, эх орноо төлөөлөн амжилттай оролцжээ.
Тус чуулганд 29 орны нийт 230 судлаач, эрдэмтэд оролцсон бөгөөд цар тахлын байдалтай холбогдуулан онлайн болон биеэр хослуулан зохион байгуулсан ба энэхүү хурал нь дараах чиглэлүүдээр сар гарны хугацаанд үргэлжлэн зохиогдлоо. Үүнд:
1. Online Registration
2. Abstract
3. Research presentation
4. Cultural Experience
5. Online Mentoring
6. YWS Camp 2020 Keynote speakers
7. Virtual Smart Sister WORKSHOP
8. Questionnaire
9. Video Review event гэсэн 9 чиглэлээр зохион байгуулагджээ. Мөн чуулганаас шалгарсан нийлдэг 55 илтгэлд Н.Цэнхэрхэрлэн багшийн маань илтгэл шалгарч ОУ-ийн эмхэтгэлд хэвлэгдсэн бөгөөд сургуулийнхаа туршлагыг ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД түгээн дэлгэрүүлж чадлаа.
Н.Цэнхэрхэрлэн багшдаа дүүргийн төр захиргааны байгууллагын өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.