Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/13 дугаар “Тушаал, журамд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай” тушаалаар босго шугамыг нийслэлд 292.5 түүнээс доош байхаар тогтоосон.
Эрхийн бичиг олгох үйлчилгээ хүрэх ёстой эзэндээ хүрч буй, хүнсний эрхийн бичиг олгох үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудыг хуулийн дагуу сонгон шалгаруулж гэрээ хийсэн, эрхийн бичгээр олгох 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг жагсаалтын дагуу олгож байгаа зэрэгт хяналт хийхээр өнөөдрөөс эхлүүлсэн ба 14 хоног үргэлжилнэ.