Төр захиргааны байгууллагаас нэн тэргүүнд иргэдийнхээ эрүүл аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж, амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ.
Бүтээснээсээ илүү ихийг бүтээж, үр өгөөжийг нийтээрээ тэгш хүртэж, хөгжлийн төлөө хүчээ нэгтгэж, Нийслэл хотын маань хөгжил үүрд цэцэглэн мандаж байхыг хүсэн ерөөе.
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ, БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА СУМЪЯАГИЙН ДАВААСҮРЭН