Манай хороо миний гудамж аянд Багануур дүүрэг амжилттай оролцлоо
“Нэг хот нэг стандарт” зорилтод жилийн хүрээнд Нийслэлээс зарлагдсан “Манай хороо миний гудамж” аянд идэвхитэй оролцож Шилдэг аж ахуй нэгж, байгууллагаар Х.Хатанбаатар захирагчтай Хилийн инженер техникийн 0252-р тусгай анги /дэд байр/, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллагаар Д.Батнасан захиралтай “Багануур тохижилт” ОНӨААТҮГ 3 дугаар байр, Шилдэг орон сууцны хороо төрөлд Б.Бямбацэцэг даргатай 3 дугаар хороо тусгай байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.