А-270 4 дүгээр хорооны чиглэлийн хэрэглээний халуун усны шугамын угсралтын ажлын үнэлгээний хороо байгуулах тухай

2020 оны 07 сарын 28 өдөр Дугаар А-270 Улаанбаатар хот

4 дүгээр хорооны чиглэлийн хэрэглээний

халуун усны шугамын угсралтын  ажлын

үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн                    21 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Багануур дүүргийн 4 дүгээр хорооны чиглэлийн хэрэглээний халуун усны шугамын угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дарга Т.Отгонболд өөр албан тушаалд шилжин ажиллах болсон тул, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулсугай.

Үнэлгээний хорооны дарга                О.Амартүвшин

                                                               Худалдан авах ажиллагааны албаны  дарга

Нарийн бичгийн дарга                        А.Эрчис

Худалдан авах ажиллагааны албаны 

мэргэжилтэн

         Гишүүд                                                  Б.Мөнхчимэг

Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн 

А.Баярмагнай

Багануур Дулааны станц ТӨХК-ий Дулааны хянах хэмжүүр автоматжуулалтын инженер

Ж.Мөнхцэцэг

Багануур дүүргийн иргэн

            2.Техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, баримт бичгийг болоьсруулах, тендер хүлээн авах, нээх ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгэж, хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид өгч ажиллахыг Үнэлгээний хорооны дарга /О.Амартүвшин/-д даалгасугай.

            3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2020 оны                  03 дугаар сарын 23-ны өдрийн А/108 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                                       С.ДАВААСҮРЭН

Comments are closed.