“Оролцоог бодит болгоё”сэдэвт сарын аян өрнөж байна

28157_150731881766477_1787346730_n“Оролцоог бодит болгоё”сэдэвт сарын аяны хүрээнд “Нэг хүн нэг мянга” аяныг энэ сарын 15-наас эхлэн зарлаад байгаа бол мөн аяны хүрээнд Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн үзэгслэн худалдааг ирэх 23-ны өдөр зохион байгуулахаар боллоо. Үзсэгэлэн худалдаа 23-ны өдрийн 13 цагаас Нацагдоржийн талбайд зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. “Оролцоог бодит болгоё” сэдэвт сарын аяны хүрээнд хүүхэд залуусын дунд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх эерэг хандлага, ойлголтыг нэмэгдүүлж, анд нөхдөө нийгэмшиж, сурч боловсроход нь тусалж дэмжихэд чиглэсэн ажлыг өрнүүлэх юм. Энэ чиглэлээр “Бид хамтдаа” ерөнхий сэдвийн дор ЕБС-ийн сурагчид, Их дээд сургуулийн оюутнуудын дунд эссэ бичлэгийн үндэсний уралдаан зарласан юм. Үндэсний хэмжээний энэхүү эссэ бичлэгийн тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох авъяаслаг хүүхэд залуучуудын бүтээлийг энэ сарын 18-наас 24-ний өдрийн 11:00 цаг хүртэл ЗДТГазрын №228 тоот өрөөнд хүлээн авч байна. Бүтэн нэг сарын хугацаанд өрнөж байгаа дээрх ажлуудад Багануурчууд та бүхнийг өргөнөөр хамрагдахыг урьж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЗДТГазрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, 7021-0622 утаснаас аваарай.

 

 

Comments Closed

Comments are closed.