А-307 Ж.Сайнхүү, Б.Оюунтуяа нарт буцалтгүй тусламж олгох тухай

2020 оны 09 сарын 16 өдөр Дугаар А-307 Улаанбаатар хот

Ж.Сайнхүү, Б.Оюунтуяа нарт

буцалтгүй тусламж олгох тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Жамбалжавын Сайнхүү, 5 дугаар хорооны иргэн Бадамдоржийн Оюунтуяа нарын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж тус тус буцалтгүй тусламж олгосугай.

            2.Буцалтгүй тусламжаар олгох 900,000 /Есөн зуун мянга/ төгрөгийг хавсралтаар баталж, холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын тамгын газар /П.Баттүшиг/-т зөвшөөрсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                               С.ДАВААСҮРЭН

Comments are closed.