А-308 Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2020 оны 09 сарын 16 өдөр Дугаар А-308 Улаанбаатар хот

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

 хүчингүй болгох тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 хэсэг, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дах заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Тогос уул 17-6 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 600 м2 газар эзэмшигч Булганаа овогтой Бямбасүрэн /УЮ94111900/ нь иргэн Чулуун овогтой Өлзийдэлгэр /ХЖ62042005/-д  газар эзэмших эрх шилжүүлэх нотариатын гэрээг үндэслэн захирамжилсан боловч тус иргэдийн хооронд хийгдсэн наймаа буцсаныг өргөдлөөр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлуулах хүсэлт гаргасан тул Чулуун овогтой Өлзийдэлгэр /ХЖ62042005/-д эрх олгосон 2020 оны 08 сарын 19-ний өдрийн А/293 тоот захирамжийн холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

2.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг үндэслэн газрын улсын бүртгэлээс хасч ажиллахыг Газар зохион байгуулалтын алба  /А.Ганзориг/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /Б.Балжинням /-д үүрэг болгосугай. 

ЗАСАГ ДАРГА                                               С.ДАВААСҮРЭН      

Comments are closed.