А-309 Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах

2020 оны 09 сарын 16 өдөр Дугаар А-309 Улаанбаатар хот

Газар эзэмших эрхийн гэрчилгээний

хугацааг сунгах

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 хэсэг, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн “Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл”-ийн    12 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр эрүүл мэндийн төвийн ард авто гражийн зориулалттай газрыг иргэн Балган овогтой Нямсүрэн /НД65022476/-д, 2 дугаар хорооны нутаг дэвсгэр мянганы зам дагуу шатахуун түгээх станцын зориулалттай газрыг “Магнай трейд” ХХК /2082489/-д газар эзэмших эрхийн  гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаатай  сунгаж эзэмшүүлсүгэй.

2.Газар эзэмшигчтэй эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, газрын төлбөр тооцож ажиллахыг Газар зохион байгуулалтын алба /А.Ганзориг/-д үүрэг болгосугай.

3.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /Б.Балжинням/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                             С.ДАВААСҮРЭН

Comments are closed.